Д.Сарангэрэл: 15 дугаар сургуульд сүрьеэтэй багш ажиллаж байсан

42

14.00

15 дугаар сургууль дээр ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмчээс хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан асуудлыг тодруулахад, “Бид 15 дугаар сургууль дээр идэвхитэй илрүүлгийн үзлэг хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт 529 хүүхэд халдвар авсан нь тогтоогдоод байна. Сүреэгийн халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Тиймээс халдвар авсан хүүхдүүдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх асуудал яригдаж байна” гэв.

13.30

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад ”Өнөө өглөө ЭМЯ-наас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш буюу дөрвөн жилийн турш энэ сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар явсан байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвар авсныг батлаад байна. 15 дугаар сургуульд сүрьеэгээр өвчилж байсан багш ажиллаж байсан юм байна. ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй. Эмчлүүлээд гарлаа гэсэн лист бичиж өгнө. Түүнээс сүрьеэгүй гэдэг бичиг бол хийж өгөхгүй” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Сүрьеэгээр өвчлөөд гарсан багшийг яагаад ажилд нь эргүүлэн авч энэ олон хүүхдийн эрүүл мэндийг хохироох болов? 

-Ажилд нь буцааж авсан асуудлыг бид мэдэхгүй. 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвар авсан болохыг тогтоогоод эмчилгээ хийх асуудал яригдаж байна. Ийм л ажил яригдаж байна.

13.00

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, 1710 сурагчтай сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Эцэг эхчүүдийн хувьд “Сүреэгийн халдвар багшаас нь дамжин халдварласан” гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал, тус сургуулийн нэг  багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвчилж байсан юм байна.

Энэ талаар сургуулийн төлөөллөөс тодруулахад, “Манай сургуулийн багш сүрьеэ өвчнөөр өвчилсөн нь үнэн. Гэхдээ энэ бүр 2017 онд сүрьеэгээр өвчлөөд эмчилгээгээ хийлгээд эдгэрсэн. Бид ХӨСҮТ-өөс энэ багш бүрэн эдгэрсэн. Одоо ажилдаа орж болно гэх хариулт авсны үндсэн дээр тухайн багшийг ажилд нь буцааж авсан гэв.

Т.Од


URL:

Сэтгэгдэл бичих