Шохойн чулууны үйлдвэрт осол гарч, нэг хүний амь нас хохирчээ
Шохойн чулууны үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхболор-Эрдэнэ” компанийн шохойн чулууны үйлдвэрт осол гарч, уурхайн ажилтан 40 настай эрэгтэй М ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ халуун чулуунд дарагдаж газар дээрээ нас барсан байна.
Тус хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
URL: