Д.Ганхуягийн охин Г.Номуундарьд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Өнгөрсөн 2017 онд УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийгөө хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон олон нийтийн сүлжээнд цацаж байсан.
Тэрбээр Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, улмаар хүчирхийлж байсан гэх мэдээллийг дэлгэсэн юм.
Эдгээр компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож, 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-нд Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн залуугийн гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай ярьсан байдаг.
Тэгвэл түүний олон нийтэд цацсан мэдээлэлтэй холбогдуулан 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Хэргийн талаар шинэ мэдээлэл хүргэхэд, Г.Номуундарийн мэдүүлгийн дагуу нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаад Г.Номуундарь болон түүний үеэл дүүг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн хар тамхи хэрэглэсэн гэх нэр бүхий залуусыг биологийн шинжилгээнд хамруулсан ч Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй, зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу торгуулиад өнгөрсөн байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: