Афганистаны улстөрч эмэгтэйг олны өмнө буудан хөнөөжээ

326

Афганистаны  улстөрч, сэтгүүлч Мина Мангал энэ амралтын өдөр нийслэл Кабул хотноо буудуулж амиа алдсан талаар ”www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Тэрээр өчигдөр 7.26 цагийн орчимд ажлынхаа ойролцоо толгой тус газар руугаа буудуулж, 41 насандаа нас барлаа.  Мина эмэгтэйчүүдийн эрх байнга зөрчигддөг Афганистан улсад танигдсан цөөхөн хэдэн эмэгтэй улстөрчдийн нэг юм.  Тэрээр 2017 оноос Афганистаны парламентийн соёлын асуудал эрхэлсэн комиссын зөвлөхөөр ажиллах болжээ.  Өмнө нь тэрээр “Ariana News” телевизийн сэтгүүлчээр ажиллаж байв.  Минагийн аллагын дараа Исламын Бүгд Найрамдах намын дарга Абдулла Абдул “Тун удахгүй алуурчин баригдах болно. Энэ бол зохион байгуулалттай хэрэг” гэж мэдэгджээ.  ”Аллагын ард ямар бүлэглэл эсвэл хувь хүн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа” талаар Кабулын цагдаагийн газраас мэдэгдэв.

Мина амиа алдахаасаа хэдхэн өдрийн өмнө фэйсбүүк хуудастаа өөрийнх нь амь нас аюулд орж, байнга заналхийлсэн дуудлага, мессеж, захиа хүлээн авдаг тухайгаа бичиж байжээ.

Б.Дэлгэрцэцэг .

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих