Орхон аймгийнхан Д.Одхүү гишүүнээс нүүрээ буруулчихсан…

Д.Одхүү гишүүний түмэн олныхоо өмнөөс төрд төлөөлөх хугацаандаа ямар ажил хийсэн талаар нь сонирхсоноо хүргэе. УИХ-ын гишүүн Д.Одхүүд Орхон аймгийн иргэд хамгийн ихээр итгэж найджээ. Арга ч үгүй юм. Тэрбээр 2004 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, 2008 оны сонгууль хүртэл хууль батлалцаж, төр түшилцсэн.

Тиймээс эрдэнэтчүүд түүнийг өмнөх парламентад хийж дуусгаагүй ажлаа амжуулах байх хэмээн итгэж, найдаж тө¬рийн өндөр сэнтийд залсан хэрэг. Гэвч бид тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр Д.Одхүү бая¬лагтай нутгаас нэр дэв¬шин сонгогдчихоод Орхон байтугай Монголд халтай хууль санаачилсан хэмээн ярих Эрдэнэтийнхэнтэй таа¬рахад гайхах хэрэггүй бол¬сон юм. “Баялагтай нутгийн балагтай гишүүн” гэсэн нэр өгсөн нь ёстой л нүдээ олсон шагнал гэдэг шиг санаг¬даж байв. Учир нь тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд өөрчлөлт хийсэн нь өдгөө ч иргэдийн дур¬гүйцлийг төрүүлсээр байгаа юмсанж. Арга ч үгүй биз. Уул уурхайн мэргэжилтэй түүнийг Төрийн өмчийн хороотой холбогдсон ажлыг олон жил хийсэн болохоор улсынхаа өмчийн 66 хувийг гадаадад эзэмшүүлэх, өөрс¬дөө 0-34 хүртэлх хувийг эзэмших өөрчлөлт хийсэн нь хүмүүсийн эгдүүцлийг хүр¬гэхгүй гээд яах билээ.  Д.Одхүү гишүүнд 2008 онд санал өгөхөөс аргагүй нэг асуудал байсан. Тэр нь олон жил Орхон аймгийнхны хэрүүлийн алим болсон Хүүхдийн ордон. 2007 оны зургаадугаар сард анх шавыг нь тавьсан тус ордон өнгөрсөн намар ашиг¬лалтад орж, арайхийн хүү¬хэд шуугисан өргөө бол¬жээ. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд түүний чихнээс хонх уяуулсан Хүүхдийн орд¬ныг Д.Одхүү гишүүн “Миний санаачилсан” гэж ярих тун дуртай юм билээ. Гэхдээ орхончууд болохоор  “Д.Одхүү гишүүн би бариулсан л гэж ярьдаг. Уг нь санаачилсан л болохоос, төсвийн болоод бусад байгууллагын хандивын мөнгөөр боссон юм” гэлцэнэ.Д.Одхүү гишүүнийг “би бай¬гуулсан, миний хийсэн” гэж хэлэх дуртай гэдэг нь бас ч үнэний ортой. Тэр¬бээр Орхон аймагт Улаан¬баатар хотын паркийн тог¬лоомуудыг аваачиж, хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Хоёр хавар дараалаад мод тарилаа гэж ирээд л ярьж гарсан. Гэтэл тэр парк нь үнэндээ бол “Баясгалант хангай” ХХК-ийн хамт олон өөрсдийн хөрөнгө хүчээр байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа тухай манай сонинд урьд нь мэдээлж л байсан. Тус компанийн захирал нь “Бид ашиг хөөдөггүй. Хэн ч дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй. Эрдэнэт хотдоо сайхан парктай байхыг хүссэн” гэж хэлж байсныг тодхон санаж байна. Гэтэл эрхэм гишүүн бас л “Би байгуулсан” гэх юм билээ. Бас л сэргэлэн дамшиг шүү.Тэрбээр 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтаа мөн л 80 хувийн биелэлттэй яваа гэдэг. Хэрвээ үнэхээр Орхон айм¬гаас сонгогдсон гишүүний мөрийн хөтөлбөрийн биелэлт ийм өндөр хувьтай байгаа юм бол иргэд нь юуны учир хусмаа чамласан хүүхэд шиг байдаг юм бол доо. Мөн Д.Одхүү гишүүн Д.Дамба-Очир гишүүнтэй адил зам тавьжээ. Эр¬дэнэт¬чүүдийн ярьж буйгаар тэр нь “Эрээний зам” гэнэ. Учрыг лавлавал Эрдэнэт хот Эрээн хоттой найрамдалт харилцаатай аж. Тиймээс ах дүү хотуудын хамтын ажиллагааны хүрээнд тавигдсан, Эрээн хотын хөрөнгө оруулалтаар зассан замыг гишүүн өөрөө хийсэн гэж андуурсан бололтой. Магадгүй УИХ-ын гишүүн Д.Одхүү зүүд нойрон дундаа Эрдэнэт хотод ирээд зам барь¬чихсныг нь орхончууд мэ¬дээгүй ч байж болох шүү дээ.  Энэ мэтчилэн тоочвол тойрогт нь хийгдсэн олон ажил хэд хэдэн эзэнтэй юм билээ. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Д.Одхүү би хийсэн гэж өмчлөх хоббитой. 2008 онд УИХ-ын  20 дугаар тойрогт саналаа хураал¬гаж, Д.Одхүүг өөрийн¬хөө төлөөлөл болгон төрд илгээсэн иргэд түүнээс Эрдэнэтийн ашиг гэж байн байн нэхдэг. Иргэдийн өмнөөс “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон ч шаардсан байна. Харин УИХ-ын гишүүн болсон хойноо тэр амлалтаа мартсан байна. Миний мөрийн хөтөлбөрт тийм зүйл байгаагүй гэж их “мэлздэг” ажээ. Тэгвэл орхончууд дуу нэгтэйгээр ганц хүнээс ашиг нэхээд байгаа болж таарав. Д.Одхүү гишүүн “Нэг ч болтугай луйварчны сандлыг булааж, ирэх сонгуульд өрсөлдөнө” гэж хэлж байсан санагдана. Харамсалтай нь түүний ярьж хэлж байснаас 380 градус эргэчихсэн бодолтой суугаа тойргийнхон нь Д.Одхүү гишүүнийг хүлээж авах нь юу л бол. Хүн нэг алддаг, харин дараагийн удаа өмнөх алдаагаа засдаг.


URL:

Сэтгэгдэл бичих