Литва улсын Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд ялагч тодорсонгүй
Өнгөрсөн ням гарагт болсон Литва улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялагч тодорсонгүй. Сонгуульд өрсөлдөгчдийн аль нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй байна. Иймээс хоёр дахь шатны сонгуулийг хоёр долоо хоногийн дараа явуулахаар болжээ.
Сонгуулийн комиссоос урьдчилан мэдээлснээр, өдгөө 54 настай эдийн засагч Гитанас Науседа 31,18 хувийн санал авсан бол 44 настай Сангийн сайд асан Ингрида Шимонитед 27.6 хувь нь саналаа өгсөн байна.
Энэ сонгуульд Литва улсын Ерөнхий сайд Саулюс Сквернялис ялагдсанаа хүлээн зөвшөөрч мөн албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. ”Сонгуульд ялагдаж байгаагаа улс төрч, ерөнхий сайдын хувиар хийсэн ажилд маань өгч буй үнэлгээ гэж ойлгож байна” хэмээн тэрбээр хэлжээ.
montsame.mn
URL: