Сэрэмжлүүлэг! Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлд үзэгдэх орчин 5-10м байна

3711

Улаанбаатар-Өвөрхангай 2-ийн хооронд 12 цаг явлаа цасан шуургатай зам халтиргаатай маш эрсдэлтэй байна. Зам хаасантай холбоотой цасанд суух асуудал их харагдлаа. Засмал дээр 2-4см мөсөн давхарга үүссэн бол зарим хунгар газраа 60-80см орчим цастай байна.

392 дахь шонгийн хавьцаа нялх хүүхдүүд тээвэрлэсэн жижиг оврын 7 автомашин цасанд боогдсон байсныг онцгой байдал дуудлаа.

Мөн зарим газар үзэгдэх орчин 5-10м байна. Иймд энэ чиглэлийн замд гарах гэж буй хүмүүс цаг агаарын нөхцөл байдлыг ажиглаж, сэрэмжтэй байхыг зөвлөе.

3710 3712


URL:

Сэтгэгдэл бичих