Сүүлийн таван жилд 49 иргэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэв. Хуралдаанаар Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлж байгаа хэргийн талаарх гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулав. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
Хүнд худалдаалахтай тэмцэх гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг 2017 онд Засгийн газраар батлуулсан. Засгийн газрын шийдвэр гарсны дараагаар дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна. Цагдаагийн байгууллагын бүтэцд өөрчлөлт оруулж, Хүн худалдаалахтай тэмцэх хэлтсийг байгуулан ажиллаж байна.
Хүн худалдаалахтай холбоотой 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8 хэрэг бүртгэгдэж, найман эмэгтэй хохирсны зургаа нь 14-17 насны хүүхэд байна. Цагдаагийн байгууллагад 25100 хүн 10 гаруй жилийн хугацаанд алга болсон гэж бүртгэгдсэний 478 нь олдоогүй гэсэн тоо гарчээ. Сүүлийн 23 жилийн хугацаанд 0-14 насны 20 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээллийг салбарын сайд хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Хүн худалдаалах гэмт хэрэг ноцтой асуудал. Гэтэл манай гишүүд хүн томилох, чөлөөлөх дээр бүгдээрээ суучихаад, чухал асуудал хэлэлцэхээр хуралдаа ирэхгүй. Тэгсэн мөртлөө хүний эрх гээд яриад байдаг. Бид асуудалд ингэж хандаж болохгүй. Энэ асуудлыг ядахдаа 3/2 нь байж хэлэлцэхээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрхзүйн орчин хэр бүрдсэн бэ? Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хичнээн хэрэг гарсан бэ? Гадаад орнуудад энэ гэмт хэрэгт холбогдуулан гаргасан үйлдэл байна уу.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Энэ гэмт хэрэгтэй тэмцэх хуулзүйн орчин ерөнхийдөө бүрдсэн. Дутагдаж байгаа асуудал санхүү байгаа. Энд л асуудал байгаа. Хилийн цаана гарч Монголын хуулийн байгууллага гарч ажиллах ямар ч арга байхгүй. Тиймээс тухайн улсын холбогдох байгууллагатай хамтарч ажиллах бололцоо байдаг.
Цагдаагийн хурандаа н.Отгонжаргал:
-Хүн худалдаалах гэмт хэрэг буюу бусдыг нь биеийг нь үнэлүүлэх зорилгоор гадагшаа гаргасан асуудлаар сүүлийн таван жилд 49 хүн хохирч, 9 хүн шүүхээр ял шийтгэгдсэн. Хүн худалдах гэдэг тухайн хүний зорчих эрхийг хязгаарлаж байгаа. Хөрш орнуудтай хамтарч 39 иргэнийг эх оронд нь авчирсан. ГХЯ-аар дамжуулж энэ чиглэлээр төлөөлөгч ажиллуулах талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу саналаа хүргүүлсэн байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Олдоогүй байгааа 23 хүүхэд байна гэнэ. Хэзээ олох вэ? Тэнэмэл хүүхдүүд байсан, тэд хаана байна. Та бүхний хэлж байгаа тоо дэндүү бага байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Энэ асуудал цагдаагийн байгууллагын хүрээнийх. Энэ мэдээллийг бэлтгэхэд Тагнуулын байгууллага оролцоогүй. Харьяалаагүй асуудлаар тагнуулын байгууллага хариулах үүрэг байхгүй. Хуульзүйн учир шалтгаантай. Гэхдээ манай тагнуул, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байгаа гэдгийг хэлье.
Цагдаагийн хурандаа н.Отгонжаргал:
-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 1993 оноос хойш улсын хэмжээнд нийтдээ 20 хүүхэд сураггүй алга болсноор эрэн сурвалжлагадаж байна. Эдгээрээс гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй 6, гадуур тэндэг хоёр, үер усны осолд өртсөн байж болзошгүй 12 хүүхэд байгаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Сошиал орчинд бараг өдөр бүр хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл явж байна. Гэтэл албан мэдээгээр сүүлийн 23 жилд 20 хүүхэд алга болсон гэж байна. Бодит мэдээллийг хүргэх хэрэгтэй байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
URL: