“Монголд шүүх гэж байхгүй болсон” нь үнэн юм байна!!!
ТЭРБУМ ШАХУУ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВСАН НЬ ТОГТООГДСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭРГИЙГ “МӨНГӨ УГААХ” ГЭДЭГ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ЭНЭ ХЭРЭГТ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш. РАДНААСЭДИЙГ ХАРДАЖ БАЙНА!!!!
….Хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгөхдөө “хясан боогдуулах” замаар ТЭРБУМ шахуу төгрөгийн авлигал авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон /Тогтоогдоогүй нь хэд бол…./ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга Э.Амарзаяа, Н. Баярсайхан тэргүүтэй байцаагчын хэргийг шүүхээс “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ” гэсэн үндэслэлээр ХЭРЭГСЭХГҮЙ болгосон нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдуулаад байна.
Шүүх яагаад ийм шийдвэр гаргав?
1. ЯЛЛАХ ДҮГНЭЛТ
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг “санаатайгаар бүлэглэн зохион байгуулалтайгаар, хясан боогдуулах замаар авлигын гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээд 2 -8 жил хорих ял бүхий Эрүүгийн хуулийн 22,4,5-аар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлжээ.
2. ШҮҮХИЙН ШИЙДВЭР
-Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх
-Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Э. Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг Авлигал авсан хэргээр бус Мөнгө угаах гэдэг зүйд ангиар зүйлчилсэн нь хамгийн сонирхолтой.
Зүйлчилсэн зүйл ангийг нь хар даа!!!! / ЭХ-ийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
3. “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-Г ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ӨӨРЧИЛСНӨӨР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ.
Өмнөх Эрүүгийн хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, Гэмт хэрэгтэн баригдсан өдрөөр дуусгавар болдог байсан.
/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүллээ гэхэд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дотроо барьсан учраас цааш хэдэн ч жил шалгаж болно /
Шинэ хуулиар “ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болдог болгон өөрчилжээ.
/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байх жишээтэй. /
4. ЭНЭ ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН
Ш.РАДНААСЭДИЙН ЯАГААД ХАРДАЖ БАЙГАА ВЭ?
Энэ хэрэгт өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан , одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд үздэг
. Шүүгдэгч Э.Амарзаяа түүний удирдлага дор ажиллаж байсан бол Н. Баярсайхан түүнтэй Их сургуулийн нэг анги.
Э.Аззаяа, Н.Баярсайхан нар авсан авлигын мөнгөө Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх яриа ч бий. Хардах хамгийн ноцтой үндэслэл нь 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-д ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан. Гэтэл хуулийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж , түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн байдаг. Үүнийг Хууль зүйн дэд сайд асан Б. Энхбаяр нотолдог.
Эндээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн холбогдсон авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хуульд энэ өөрчлөлтийг оруулсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг 2 жил шахам прокурор, АТГ дээр гацааж байгаад дараа нь шүүхээр орж “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ гэсэн үндэслэлээр Хэрэгсэхгүй болгожээ .
Сэтгүүлч Б.Отгон 2019,05,10
URL: