М.Хүдэрбаатар хэний мөнгөөр сагсуураад байна бэ
Улс төрд гэдэг гудамжинд байдаг бие засах газар биш байлтай. Өдгөө хэн дуртай нь улс төрд орно хэмээн донгосдог боллоо. Мэдлэг боловсрол, ажил мэргэжил, итгэл хүлээх чадвар зэрэг өнгөрсөн байна шүү. Сүүлийн хоёр жил Хэнтий аймгаар гарал үүсэл нь тодорхойгүй Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар хэмээх нөхөр гүйдэг боллоо. Эхэндээ тоосонгүй. Хэн нэгний гар хөл юм болов уу гэж боддог байв.
“Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайван дагуулж ирсэн санагдана. Түүнээс сэм асуулаа. “Хаана төрсөн, хэний хүүхэд бэ. Ямар ажил төрөлтэй залуу бэ” гэлээ. Ч.Энхтайван инээмсэглэн “САА-н хүүхэд юм билээ. Залилангаар л баяжсан байх шүү. Мөнгөнд ямар үнэр байх биш. Хэнтий аймгийн ядарсан ардад хэдэн төгрөг очно шүү дээ. Дуугүй байгаарай” гэдэг байна. Ч.Энхтайваныг дагасан хүн ямар л олигтой нэгэн байхав дээ. Эрүүгийн ертөнцийн бузар булай бүхэнтэй холилдсон нэгэн байж таарна. Хүн дарамталдагуудын нэг байгаа биз. Энэ талын чимээ анир ч дуулддаг. Энэ тухайд дараа дараагийн нийтлэлүүд дурдана. Тэр үед хохирогчид олноор гарч ирэх биз ээ. Тэр зүгээс яриа өгнө гэсэн хүмүүс ч байдаг юм билээ.
“Хутагт” группийн захирал Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар гэдэг залуу янз бүрийн машин унаж давхиад л. Морь мал уралдуулж, бөх барилдуулж ч байх шиг. Аймгийн заан Г.Нэргүйбаатараас “Энэ юун хүүхэд бэ” гэж асуулаа. Тэрээр “Би ч сайн мэдэхгүй байна. Нэг ийм хүн гарч ирээд улс төрд үзэх юм гэнэ. Мөнгө төгрөг сайтай юм билээ” гэдэг байна. Ингээд Хэрлэнгийн САА-н дунд сургууль дээр очиж асуулаа.
Багш нар нь сайн мэдэхгүй юм. Тус сургуульд олон жил ажилласан аймгийн арслан С.Батсүх “Манай сургуулийн 30 жилийн ой хоёр жилийн өмнө болсон. Тэгэхэд л энэ нөхөр гараад ирсэн. Гараад ирсэн ч гэж баярын арга хэмжээнд орохгүй тойрч зугтаагаад байсан юм. Таних мэдэх хүн байгаагүй юм билээ” гэдэг байна шүү. Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар хэмээх энэ залуу 1978 онд төрсөн гэдгийг мэдээд авлаа. Ангийнх нь багшийг ч мэдээд авлаа.
Цуг сурч байсан хүүхдүүдээс нь асуулаа. Тэдгээр хүүхдүүд “Яг манай ангид сурч байсан гэхэд хаашаа ч юм бэ. Нэгээс гурав хүртлээ хамт сурсан юм. Сурлагаараа муу учир дөрөвдүгээр ангид орох жилээ цаадах чинь улираад сургуулиас гарсан. Хөдөө мал дээр байгаа сураг дуулдаад байсан. Гэтэл гэнэт тэрбумтан болчхоод гараад ирсэн. Уул хаднаас алт эрдэнэс олсон юм болов уу л гэж бодсон” гэлээ.
Бүр сонирхол татаад явчихлаа. Тэгэхээр нь Сангийн аж ахуй хавиар явж Г.Мөнгөнцэцэг гэдэг айлынхны талаар сураглав. Нэг нутгийн улс болохоор ний нуугүй яриад өглөө. Г.Мөнгөнцэцэг гэдэг нь найман хүүхэдтэй дундах охин аж. Дөрвөн хүүхэд гаргасан гэнэ. Хамгийн том хүүг нь М.Төмөрбаатар гэдэг бөгөөд өдгөө САА-д архи уугаад явж байдаг гэнэ. Өдөр хоногоо өнгөрөөсөн ядуу тарчиг айл юм байх. Г.Мөнгөнцэцэг нь барилгын туслах ажилтан хийж хүүхдүүдээ өсгөсөн юм байна. Мань Хүдэрбаатар төрсөн ахыгаа ч харж үзэхгүй байж төрсөн нутгийн олондоо тус болох улс төрч болно гэж юу байхав дээ.
Энэ ч яахав байдаг л амьдрал. М.Хүдэрбаатар хүү сургуулиасаа гараад айл амьтны мал ахуй харан манаргаж яваад 18 нас хүрч цэрэгт явсан байгаа юм. Цэргээс ирэнгүүтээ Улаанбаатар хотын ойролцоо байх хамаатныхаа жуулчны баазад хөтөч, галчаар ажилд оржээ. Улаанбаатар хотын Лхагваа гэдэг залуу ээжийнх дүүтэй суусан юмсанж. Тэрээр хийх ажилгүй Хэнтийн төвөөр сэлгүүцэн хэрэгт түвэгт холбогдоод байсан М.Хүдэрбаатарыг жуулчны бааздаа ажилд авсан байгаа юм.
Тухайн үед Япон Улсаас жуулчид (2000 он) ихээхэн ирдэг байв. М.Хүдэрбаатар Төв аймгийн нутагт байрлах жуулчдын баазад галч, хөтөч, морь мал малладаг байсан байна. Гуравдугаар ангийн боловсролтой залууд хотын ойролцоо морь маллана гэдэг их хувь заяа байсан аж. Нутагтаа байсан бол айлын адуу мал эргүүлж, авгай хүүхнүүдийн гар хөлийн үзүүрт зарагдах байсан биз.
Нэг удаа чинээлэг байрын хижээл насны япон хүүхний хөтчөөр ажиллах боломж гарчээ. Тэр япон эмэгтэй нөхөр сүүдэргүй учраас секс жуулчлал хийхээр Монгол Улсад аялж байсан гэнэ. Тэгээд хир даг үнэртүүлсэн М.Хүдэрбаатар хүүг үзэхээр шийдсэн байгаа юм. Мань хүү ч өөрийн ганц сайн чадах сексийг хижээл эмэгтэйд үзүүлж мартагдах шахсан зүйлийг нь сэргээсэн байна.
Тэр хижээл авгай М.Хүдэрбаатарт тун ч сайн болсон байв. Хэд хоног жуулчны бааз дээр жаргасан мань авгай нутаг буцахдаа “Энэ хүүг Япон орныг үзүүлмээр байна” гэсэн аж. Мань хүү нэг их итгэлгүй байсан бөгөөд түүний сексийн чадамжийг санагалзсан хижээл насны авгай түүнийг Япон улсад урьсан байна. Хүргэн ах нь М.Хүдэрбаатарын нисэх онгоцны зардлыг даажээ. Ерөнхийдөө бол “Тэнэгүүдийн орон” гэдэг киноны бодит түүх аятай үйл явдал болжээ дээ.
Ингээд мань хүү Японы Токио хотод очиж азарган тахианы үүрэг гүйцэтгэх болов. Энэ ажлаа гайгүй сайн хийж байсан ч настай Япон эмэгтэй М.Хүдэрбаатарыг ад шоо үзэж эхэлжээ. Мэдлэг боловсролгүй, хэл усгүй, соёлгүй хүүг нэг л өдөр гэрээсээ хөөлөө. Хөөх хөөхдөө замын зардал өгсөнгүй. Хөгжилтэй орны халуун хөнжлөөс хөөгдсөн хүү гудамжинд гарлаа. Капиталист нийгэм ийм тулдаа хөрөнгөждөг юм.
М.Хүдэрбаатар хүү нэг хэсэг гудамжинд дууллаа. Манай нэг ядуус гудамжинд дуулаад зогсож байдаг шүү дээ. Түүнээс нэг их ялгаагүй. Сар шахам дуулж өл залган амьдарч байсан байна. Нутаг буцъя гэхээр улаан мөнгө байдаггүй. Нэгмөсөн балардаг байна шүү. Нэг ноорхой монгол хүү Токиогийн гудамжинд үзэгдэл болтлоо дуулдаг байна. Зах дээр дуулаад байдаг ах дүү хоёр шиг.
Тэр хавиар явдаг япон өвгөн эмгэн хоёр мань хүүг өрөвдөн харна. Хааяа гэртээ аваачин хоол хийж өгч, усанд оруулна. Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг шиг М.Хүдэрбаатар эмгэн өвгөн хоёрынхоос салахаа байв. Тэр айл нь чинээлэг гэж жигтэйхэн. Япон өвгөн эмгэн хоёр М.Хүдэрбаатарыг гэртээ байлгах болжээ. Энэ хоёр өвгөн эмгэн хоёр өөрсдийгөө Монгол гаралтай гэж ярьдаг хүмүүс байж. Тэр утгаараа тэнэмэл хүүд жигтэйхэн сайн байлаа.
М.Хүдэрбаатар япон хэлээр нэг муу ярьдаг болсон байв. Тэгээд өөрийгөө орь ганцаараа гэж цаад хоёртоо ойлгуулжээ. Япон өвгөн эмгэн хоёрт үр хүүхэд байсангүй. Тийм учраас алс холын М.Хүдэрбаатар хүүг өргөж авчээ. Яахав дээ ам бүлдээ тоолуулсан байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө өлбөрч үхэх дээрээ тулж байсан М.Хүдэрбаатар тэнгэрийн умдаг атгаж өвгөн эмгэн хоёрыг “аав, ээж” хэмээн дуудан аргыг нь олох гэж хичээж байлаа.
Тэгтэл нэг өдөр япон өвөө эмээ хоёр аялалд явахаар болсон байна. Түүнд энэ нь сайхан санагдана. М.Хүдэрбаатар хүү эмгэн өвгөн хоёрыг явангуут л зурагтынх нь удирдлагыг эдлэх шиг болно. Дураараа усанд орно. Хөргөгч онгойлгоно. Хамаа намаагүй идэж гарна. Эмгэн өвгөн яваад долоо хоносон ч эргэж ирсэнгүй.
Эмээ, өвөө хоёр авто осолд орон бурхан болсон гэнэ. М.Хүдэрбаатар дахиад гудамжинд гарна гэхээс айж байлаа. Гэтэл талийгаач эмгэн, өвгөн хоёрын 400 сая ам.долларын өмч хөрөнгө түүнд өвлөгдөн үлдсэн байв. Нөгөө талаар талийгаач өвгөний дүү гэдэг хүн гарч ирсэн байна. “Сохорсон биш завшив” гэгчээр гэнэт баяжсан М.Хүдэрбаатар хүү нэг л өдөр саятны дүрээр Улаанбаатар хотод буулаа.
Тэгэхдээ Хэнтий аймгаар очиж аймгийн шүүхийн дарга асан эрийн охинтой суух юм болов. Бүр хүүхэд хийгээд амжсан байна. Япон улс руу буцаж очоод нөгөө өвгөн эмгэний өмч хөрөнгийг зуун хувь зараад иржээ. Ингээд Улаанбаатар Хэнтий хоёрын хооронд давхих үнэтэй машин худалдан авав. Дахиад ч эхнэр авсан байгаа юм.
Энэ үед “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайван дайралдаж “Мөнгө төгрөгтэй түүнийг улс төрд орохыг” зөвлөсөн гэнэ. Ингээд мань хүү АН-д элсэж, асар их мөнгөөр ҮЗХ-ны гишүүн болсон байна. Тэгээд ч зогсохгүй УИХ-д сонгогдоно гэж тэнэгтэх болов. Мөнгө төгрөгтэй хүнд боловсрол хамаагүй гэж үү. Дунд сургуулиа дүүргээгүй хүний бакалаврын диплом хүчинтэй байх уу.
Ийм нэг банди давхиад байгаа юм байна. Ах М.Төмөрбаатар нь “Манай дүү Хүдэрбаатар гэнэт мөнгөтэй болчихсон. Тэгээд одоо намайг харж үзэхгүй байна” гэдэг. Дүүдээ гомдсон эр архи уугаад гудамжинд тэнэж явна. Ийм нэг адгийн амьтан АН-ын нэр барин УИХ-д нэр дэвшинэ гээд явааг Н.Алтанхуяг сайд мэдэх болов уу. Өнгөрсөн жил Япон өвгөний дүү гэдэг хүн Монгол Улсад ирсэн.
Тэр хүн М.Хүдэрбаатарыг эргээд “Алтан загас”-ны эмгэн шиг хагархай тэвштэй үлдээх боломжтой байсан юм. Яагаад гэвэл М.Хүдэрбаатар талийгаач япон аав, ээжийнхээ өмч хөрөнгийг зарахдаа бичиг баримт хуурамчаар үйлдсэн байна. Мөн хэд хэдэн япон иргэнийг залилсан юм билээ.
М.Хүдэрбаатар байдал эвгүйтэхээр болонгуут нөгөө япон эрд “Хутагт” группийнхээ тодорхой хувийг эзэмшүүлэхээр болсон байгаа юм. Ийм л хүн ард түмний элч болно гээд солиороод явна билээ. Эзэн Чингэс хааны үр сад Хэнтийн ард түмэн гарал үүсэл ч тодорхойгүй М.Хүдэрбаатар гэдэг залууг АН-аас нэр дэвшвэл хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Нөгөөтэйгүүр АТГ,ТЕГ, ЦЕГ-т энэхүү материалыг хэвлэлээр илгээж М.Хүдэрбаатар хэрхэн хөрөнгөжсөн талаар шалгаж өгнө үү.
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, АН-ын ахмад гишүүн иргэн Д.Ганболд
URL: