Гуайдо: Мадурогийн Засгийн газар намайг баривчлахаас эмээж байна

5cd4dc8393fd2“Би өдийг хүртэл баривчлагдаагүй, эрх чөлөөтэй байгаа нь Николас Мадурогийн Засгийн газар намайг баривчилснаас үүдэн гарч болзошгүй үр дагавруудаас эмээж байгаатай холбоотой” гэж Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо пүрэв гарагт мэдэгджээ.

Венесуэлийн Тагнуулын газрын /SEBIN/ аюулаас хамгаалах хүчний ажилтнууд Х.Гуайдогийн ойрын хүрээллийн хүмүүсийн нэгийг баривчилсны дараахан тэрбээр телевизийн “CNN” сувагт ийнхүү мэдээлсэн байна.

Лхагва гарагийн орой Үндэсний ассамблейн тэргүүн дэд дарга Эдгар Самбрано Ардчилсан үйл ажиллагааны намын төв байрны гаднаас баривчлагдсан тухай Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид мэдээлсэн юм.

“Сөрөг хүчин олонхийн суудал эзэлдэг Үндэсний ассамблейн тэргүүн дэд дарга Н.Мадурогийн Засгийн газрынханд “хулгайлагдчихлаа”. Тэд Венесуэлийн бүх ард түмнийг төлөөлдөг ассамблейг тараахыг оролдож байна. Гэвч тэд хүссэндээ хүрч чадахгүй” гэж Х.Гуайдо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих