“Хонины ээлжтэй” гишүүд буюу байнгын хорооны дарга нар
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нарыг сонголоо. Монгол Улсын Их хурлын тухай хуулинд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэх заалттай бөгөөд хороодын удирдлагын асуудлыг УИХ дээр тус бүрээр нь хэлэлцэх аж. Мөн хуульд улируулан сонгож болох заалттай тул сайн ажилласан гэж хороодын гишүүд үзвэл байнгын хороодын одоо байгаа дарга нар үргэлжлүүлэн нэг жил ажиллах боломжтой болох юм. Энэ дагуу өчигдөр зарим байнгын хороодын дарга нарыг улируулан сонгосон бол заримыг нь шинээр сонголоо. Энэ үеэр УИХ-ын Д.Лүндээжанцан “Байнгын хорооны дарга бол бодлого тодорхойлох ажил. Хонины ээлж өнгөрөөх маягаар хандаж болохгүй” хэмээн юм.
Тэгвэл нэг жилийн хугацаатай “хонины ээлжтэй” гишүүд хэн хэн байв.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг томиллоо. Түүний хувьд олноо “Оргил”-ын хэмээн алдаршсан, хур хөрөнгийн бизнестэй УИХ дахь тэрбумтан гишүүдийн нэг. 2016 сонгуулиас хойш ямар нэг албан тушаалын “шагнал” хүртээгүй тэрбээр байнгын хорооны даргын албыг хашихаар боллоо. Нэг үгээр сонгуулийн жилийн өмнөхөн Ж.Ганбаатар гишүүн “хонины ээлж” өнгөрөөхөөр болж байна.
Ж.Ганбаатар гишүүний хувьд эдийн засагч хуульч мэргэжилтэй. Насаараа бизнесийн салбарт зүтгэсэн түүний төрийн ажлын туршлага гэвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч юм.
Харин Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарыг улируулан сонгохоор боллоо.
Оллоо.мн
URL: