Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

maxresdefaultБНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж  11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын  ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс  үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын  11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд  зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна. 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих