Нэг компанийн эрх ашгийн төлөө баригдах гүүр бургасыг хядаж, голыг ширгээх аюулд оруулав уу
Сүүлийн үед нэг бүтээн байгуулалтыг хийхдээ нөгөөг нь устгадаг болжээ. Тодруулбал, дунд голын гүүрийг барих ажлыг гүйцэтгэхээр анх зураг төслийг маш сайхан хийж танилцуулсан байна. Гэвч өнөөдөр зураг төсөл дээрх гүүр баригдахгүй байгаа бөгөөд бодит амьдрал дээр дунд голыг улам ширгээх байдалд оруулах бололтой.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Зөвхөн Уран ган компанийн эрх ашгийн төлөө гүүр баригдах болоод байна. Шууд бургасуудыг тайрч аваад урсаж байгаа голд нарийн хоолойнууд тавьчихсан. Нэг бүдүүн хоолой тавиад гол урсах боломжоор хангаж өгч боломжтой. Гэтэл тэгээгүй олон нарийн хоолой тавиад дээрээс нь шороо асгаад далан босгоно гэж төлөвлөсөн байх юм. Энэ гүүр барих ажлыг нэг тэрбум төгрөгөөр барина гээд анх санаачлаад тус компани өөрийн хөрөнгөөр барих төвлөгөөтэй байсан. Харин одоо энэ санхүүжилтийг нийслэлийн төсвөөс гаргуулна гэсэн хүсэлт өгчихсөн гээд байгаа юм. Харин мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд стандартад нийцээгүй гүүр баригдаж байна гэх хариуг өгсөн. Зориулалтын стандартад нийцсэн гүүр барьвал өнөөдөр гол ширгэх аюул нүүрлэхгүй, бургас үгүй болохгүй байсан” гэсэн юм.
Угтаа бол гүүрийг барихдаа гол ус, өвс ногоо, бургас юу л байсан түүнийг нь буцаан байгуулах ёстой байдаг ажээ.
Dorgio.mn
URL: