Трамп Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын металлын олборлолт, үйлдвэрлэлийн салбарт хориг арга хэмжээ авах тухай зарлигт лхагва гарагт гарын үсэг зуржээ. Трампын зарлигийг Цагаан ордон нийтэлсэн байна.
Хязгаарлалтад Ираны төмөр, ган, хөнгөн цагаан болон зэсийн үйлдвэрлэл өртжээ. Энэ хориг арга хэмжээ нь Ираны металл үйлдвэрлэгчид болон металл үйлдвэрлэлийн эзэд төдийгүй Иранаас металл экспортолдог хүмүүсийн эсрэг чиглэсэн байна.
Түүнчлэн дээр дурдсан металлуудыг олборлох, үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг Иранд нийлүүлэхийг хоригложээ.
Ираны эсрэг авсан шинэ хориг арга хэмжээ нь тус улсын экспортын 10 хувьд нөлөөлөх болно гэж Трамп мэдэгдсэн байна.
URL: