Нэг компанийн эрх ашгийн төлөө баригдсан гүүр бургасыг хядаж, голыг ширгээх аюулд оруулав уу
Сүүлийн үед нэг бүтээн байгуулалтыг хийхдээ нөгөөг нь устгадаг болжээ. Тодруулбал, дунд голын гүүрийг барих ажлыг гүйцэтгэхээр анх зураг төслийг маш сайхан хийж танилцуулсан байна. Гэвч өнөөдөр зураг төсөл дээрх гүүр баригдаагүй бөгөөд бодит амьдрал дээр дунд голыг улам ширгээх байдалд оруулсан бололтой.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Зөвхөн Уран ган компанийн эрх ашгийн төлөө баригдсан гүүр болоод байна. Шууд бургасуудыг тайрч аваад урсаж байгаа голд нарийн хоолойнууд тавьчихсан. Нэг бүдүүн хоолой тавиад гол урсах боломжоор хангаж өгч боломжтой. Гэтэл тэгээгүй олон нарийн хоолой тавиад дээрээс нь шороо асгаад далан босгосон гэж төлөвлөсөн байгаа. Энэ ажлаа нэг тэрбум төгрөгөөр барина хөрөнгө санхүүг нь нийслэлийн төсвөөс гаргуулна гэсэн хүсэлт өгчихсөн. Харин мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд стандартад нийцээгүй гүүр байна гэх хариуг өгсөн байдаг. Зориулалтын стандартад нийцсэн гүүр барьсан бол өнөөдөр гол ширгэх аюул нүүрлэхгүй, бургас үгүй болохгүй байсан” гэсэн юм.
Угтаа бол гүүрийг барихдаа бургасыг хядахгүйгээр буцаан ногоон байгууламжийг барьж байгуулах ёстой ажээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Эх Сурвалж: Dorgio.mn
URL: