Дашваанжил, Сод Монгол ХХК-ийн ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто газ болон шатахуун түгээх станцуудад шалгалт хийжээ. Тус газраас Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам дагуу байрлах авто машин хийгээр цэнэглэх станц- 32, ЧД-ийн 7 дугаар хороо, Зурагтын зам дагуу байрлах авто машин хийгээр цэнэглэх станц-41, Сод Монгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцуудын ашиглалтын байдалд шалгалт хийсэн байна.
Шалгалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрчээ. Тиймээс тус станцуудын шатахуун болон хийн түгээгүүрийн тогийг таслан лацдаж, үйл ажиллагааг зогсоосон байна.
shuud.mn
URL: