Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн шатахуун түгээх, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоолоо
Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам дагуу байрлах АХЦС-32, ЧД-ийн 7 хороо, Зурагтын зам дагуу байрлах АХЦС-41, СодМонгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцуудын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.
Шалгалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрлээ. Иймд тус станцуудын шатахуун болон хийн түгээгүүрийн тогийг таслан лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.
URL: