БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлж магадгүй

 5cd281a53fadcОлон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг БНСУ-ын эрх баригчид хэлэлцэж байна. Энэ тухай  тус улсын Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.

НҮБ-ын мэдээллээр, БНАСАУ өнгөрсөн жил ургац алдсаны улмаас хүнсний ноцтой хомстолд орсон гэдгийг тэрбээр хэлсэн байна.

“Хүмүүнлэгийн үүднээс бид Умард Солонгос дахь нөхцөл байдалд маш их санаа зовж байна” гэж Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч онцлон хэлжээ. Түүний хэлснээр, БНСУ-ын холбогдох байгууллагууд энэ асуудлыг шийдэхийн тулд “олон улсын хамтын нийгэмлэгтэй” зөвлөлдөж, нягт хамтран ажиллана.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, БНАСАУ-д 4.9 сая метр тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2008-2009 оны улирлын дараах хамгийн бага үзүүлэлт юм. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй бол Умард Солонгосын олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн албан ёсны төлөөлөгч Эрве Верхузед мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих