Хөвсгөлд хадам ахыгаа буудсан хэрэг гарлаа
Зуун айл орчимд нэг иргэн өөрийгөө буудсан хэрэг саяхан гарсан. Тэгвэл өчигдөр Хөвсгөл аймагт хадам дүү нь хүргэн ахыгаа буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багт оршин суух 26 настай эрэгтэй Б, хүргэн ах 36 настай У-г буудан хороосон байна. Талийгаач эрэгтэй нь хадам дүүгээ архи уулаа хэмээн зандарсны улмаас ийнхүү буудуулсан гэх ба цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газраас ТОЗ-8 маркийн бууг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг хэргийн сэжигтэн Б гэгчийг цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn
URL: