“Өгөөж”-ийн бүтээгдэхүүний уутыг цуглуулж азтан болоорой!

Хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” компани жил бүр хүүхдийн баярыг угтан “Боорцогны баяр”-ыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил уламжлалт “Боорцогны баяр” аа угтан олон сонирхолтой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүний нэг нь хэрэглэгчдийнхээ дунд “Уутаа цуглуулж азтан болцгооё!” урамшуулалт худалдаа юм. Энэ худалдаа нь байнгын хэрэглэгчдээ урамшуулахаас гадна байгаль орчны хог хаядлыг багасгах зорилготой.

Урамшуулалд оролцох хэрэглэгчид нь 3-р сарын 25 наас 5-р сарын 24-ний хооронд худалдан авсан Өгөөжийн бүтээгдэхүүний 10 уутыг нэрийн барааны дэлгүүр авчиран сугалаат худалдаанд оролцож 10 хоногоос 1 жилийн нарийн боовны хэрэгцээ болон гэр бүлийн хэрэгцээт цахилгаан барааны азтан болох боломжтой. “Өгөөж-Чихэр боов” компани нь 10 гаруй жил “Уутаа цуглуулж азтан болцгооё!” аянг зохион байгуулж байгаа бөгөөд 5-р сарын 25-нд үйлдвэрийн урд талбайд болох “Боорцогны баяр”-аар азтангуудаа шалгаруулах юм.

2018 оны супер азтанаар 204911 дугаартай сугалааны эзэн А. Батзаяа тодорч ХАЙНАНД ХОСООРОО маш өндөр сэтгэгдэлтэйгээр аялаад амраад ирсэн байна.

“Өгөөж”-ийн хэрэглэгч та бүхнийгээ азтай, одтой байхыг хүсээд “Уутаа цуглуулж азтан болцгооё” сугалаат аянд оролцохыг уриалж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих