Ж.ГАНБААТАР ГИШҮҮНЭЭ, ТА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ҮҮ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшилд “Оргил” сүлжээ худалдааны төвүүд бий. Ж.Ганбаатарыг төр түшсэнээс хойш хэд хэдэн салбараа нээсэн тус худалдааны төвийнхөн өдрөөс өдөрт эрх дархаа нэмэгдүүлсээр байгаа гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн урдуур гарах явган хүний зам байдаггүй гэнэ. Иймээс тус хорооны иргэд “Оргил” худалдааны төвийн урд явган хүний зам гаргуулж өгөөч гэж хүсэлтүүдийг холбогдох газруудад хүргүүлжээ.
Мөн иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хандахад “Улс манай газар луу оруулж машин замаа тэлсэн. Хэрвээ явган хүний зам гаргавал манайхаар үйлчлүүлж байгаа иргэд машинаа байрлуулах боломж багасна. Манайхаас явган хүний зам гаргах боломжгүй” хэмээжээ.
Ийнхүү эрхэм гишүүн иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих эрхийг өөрийн бизнесээс дорд үзлээ. Уг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг ААН-үүд хүлээсэн байдаг. Гэтэл эрхэм гишүүн “Миний эзэмшлийн газар. Явган хүний зам гаргахгүй” хэмээн том дуугарч байна.
Төрд ард иргэдээ төлөөлж суугаа эрхэм түшээд ингэж хуулийг үл тоож, жирийн иргэдийн эрхийг боомилж байгааг холбогдох байгууллагууд харсаар суух уу? Явган хүний замгүйгээс үүдэн осол аваар гарвал Ж.Ганбаатар гишүүн та хариуцлага хүлээх үү?
Оллоо.мн
URL: