Б.Бат-Өлзий: Э.Сумъяабатын гуд татсан үйлдэлд бухимдан зохисгүй үйлдэл гаргасан
Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өнгөрсөн амралтын өдөо Бөхийн өргөөнд болж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ.
Тус барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн харьяат, улсын харцага Б.Бат-Өлзийг аймгийн арслан Э.Сумъяабат давж, шөвгийн 16-д үлдсэн юм. Гэтэл Б.Бат-Өлзий харцага Э.Сумъяабатыг өшиглөхийг завдсан үйлдэл гаргасан тул Бөхийн холбооноос дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасан Б.Бат-Өлзий харцагындавааны мөнгийг нь өгөлгүй хурааж авсан юм. Мөн дахин зохисгүй үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргахыг сануулсан аж.
Тэгвэл уг асуудалд МУ-ын Харцага Б.Бат-Өлзий байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Сайн байцгаана уу? Би МУ-н харцага Б.Бат-Өлзий байна. 2019- 05-05нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимдан, зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэжээ.
Б.Аз
URL: