Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг маргааш шийднэ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдаагийнхан саатуулсан байгаа. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 15 хоног саатуулах шийдвэрийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан.
Тэгвэл түүнийг 15 хоногийн хугацаа маргааш дуусах юм байна. Маргааш үргэлжлүүлэн хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг шүүгчид шийднэ. Гэхдээ түүнийг суллахгүй байх гэсэн яриа байна.
Түүнийг хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудалд буруутгасан байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, ТЕГ-ын экс даргыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх хурлыг даргалах шүүгчийг өчигдөр сольсон юм байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: