“Ройтерс”-ийн хоёр сэтгүүлч 500 өдрийн дараа эрх чөлөөгөө олж авав

5Мянмарт хоригдож байсан “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлч өнөөдөр эрх чөлөөгөө олж авсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэднийг Мянмарын шүүхээс төрийн нууц задруулсан гэсэн хэргээр буруутгаж байсан билээ. Сэтгүүлч нар тус улсад 500 өдрийг шоронд өнгөрөөсөн байна.

33 настай Ва Лон, 29 настай Кяан Сое Оо нар өнгөрсөн есдүгээр сард долоон жилийн хорих ял сонссон юм. Тэр өдрөөс хойш хүний эрхийн өмгөөлөгчид болон “Ройтерс” агентлагийн тасралтгүй хичээл зүтгэлийн ачаар өдгөө энэхүү хоёр сэтгүүлч эрх чөлөөгөө буцаан авлаа.

Өнгөрсөн хугацаанд хэдэн мянган идэвхтний хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Вин Минт энэхүү хоёр сэтгүүлчид өршөөл үзүүлсэн юм. Сэтгүүлч Ва Лон олон улсын байгууллагуудад гүнээ талархаж буйгаа илэрхийлээд “Гэр бүлийнхэнтэйгээ уулзахад үнэхээр сайхан байна. Редакц руугаа буцаж очиж ажлаа хийхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

2017 оны арванхоёрдугаар сард тэднийг баривчлагдахаас өмнө тэд 2017 оны наймдугаар сараас эхэлсэн баруун Мянмарт амиа алдсан цэргүүдийн талаар эрэн сурвалжлага бэлтгэж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих