Есөн настай ач охиноо дөрвөн жил хүчирхийлсэн этгээдийн 12 жилийн ялыг хэвээр үлдээв

48Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт М.Р нь 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд өөрийн ач охин болох бага насны буюу 9 настай Ц.Г-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Дээрх гэмт хэргийг тус аймгийн Сайхан сум дахь  Сум дундын анхан шатны шүүх хянан хэлэлцээд М.Р-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ялтаны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг 2019 оны дөрөвдүгээр  сарын 24-ний өдөр хянан хэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ хэмээн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  Сум дундын прокурорын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих