АН-ын дарга Н.Алтанхуяг Солонгост нүүрнийхээ үрчлээг арилгуулжээ

Их улс төрд хориод жил зүтгэсэн тэрбээр албан тушаалын шатыг аажмаар өгсөх далимдаа эхнэрээ ч сольж, залуу бүсгүйтэй дэр нэгтгэн үрийн зулай үнэрлээд авсан зайтай эр. Шанхнаасаа эхлээд бууралтаж байгаа Н.Алтанхуяг дарга залуу эхнэртэй болоод ч тэр үү, биологийн насаа ч дарах гэсэн үү шинэ цагийн улс төрчдийн адил Солонгост очин нүүрнийхээ үрчлээг тэнийлгэх гель шахуулжээ…

Дөнгөж саяхан Тэргүүн шадар сайдынхаа албан тушаалыг намынхаа нөхдийн шахалтаар өгсөн АН-ын дарга Н.Алтанхуяг ирэх сонгуульд өөрийгөө болон намаа хэрхэн ялуулах талаар толгойгоо гашилган төсөл боловсруулж сууна. Их улс төрд хориод жил эүтгэсэн тэрбээр албан тушаалын шатыг аажмаар өгсөх далимдаа эхнэрээ ч сольж, залуу бүсгүйтэй дэр нэтгэн үрийн зулай үнэрлээд авсан зайтай эр.

Шанхнаасаа эхлээд бууралтаж байна Н.Алтанхуяг дарга залуу эхнэртэй болоод ч тэр үү, биологийн насаа ч дарах гэсэн үү шинэ цагийн улс төрчдийн адил Солонгост очин нүүрнийхээ үрчлээг тэнийлгэх гель шахуулжээ. Монголын рок, попынхноос анх дуучин Д.Болдыг духандаа гель шахуулахад бөөн шуугиан дэгдэж байсан бол өнөөдөр эрчүүд гоо сайхандаа анхаарах нь хэвийн үзэгдэл болжээ.

Н.Алтанхуягийн араас Ч.Сайханбилэг, С.Баярцогт болоод нөлөө бүхий бизнесмэнүүд өөрийнхөө царай зүст ихээхэн санаа зовж мөнгийг ч хайр гамгүй цацаж байна. Царай зүсэндээ анхаарч, залуу эхнэрүүдийнхээ дэргэд оворгүй харагдах гэж хичээх явдал өнөө цагт улс төрч, бизнесмэнүүдийн хувьд моод болон дэлгэрчээ.

Эх сурвалж: “Маш нууц”

www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих