Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хадгаламж жилд 100 сая төгрөгөөр арвиждаг
Ч.Хүрэлбаатар сайд ямар нэг бизнес эрхэлдэггүй боловч хадгаламж нь жил ирэх тусам нэмэгдсээр байгааг тайлбарлахад бэрх. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын жилийн 22 сая төгрөгийн орлоготой. Хадгаламжиндаа 2018 оны байдлаар 510 сая төгрөгтэй. Сайд 2017 онд 438 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2018 онд дээрх байдлаар нэмэгдүүлжээ. Ер нь 2014 оноос хойш Ч.Хүрэлбаатар сайд жил бүр хадгаламжаа тогтмол 100 сая төгрөгөөр нэмэгдүүлсээр ирсэн байгаа юм.
Сангийн сайдын гэр бүлийн гишүүдийн хувьд сайдаас хэд дахин илүү орлого олдог. Тодруулбал, гэр бүлийнх нь гишүүд 2016 онд жилийн 54 сая төгрөгийн орлоготой байсан бол 2017 онд 110 сая төгрөг, 2018 онд 93 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн Ч.Хүрэлбаатар сайдынх гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.
Оллоо.мн
URL: