Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг хойшлууллаа

34

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцах байв. Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав.

Улмаар хойшлуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир  гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлууллаа.

Б.Аз

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих