Мөнгөн аяганы үнэ хаданд гарлаа

Манай өвөг дээдэс эртнээс нааш мөнгөн аяга, зэс, гуулин сав хэрэглэдэг байсан. Хотын айлын гоёмсог шилэн хоргонд, хөдөөний айлын модон бор авдарт  байдаг энэхүү мөнгөн аяганы үнэ ам.доллар, шатахууны үнэтэй зэрэгцэн сүүлийн хоёр хоногт нэмэгджээ.

Бизнес зрхлэгчид үүнийг тайлбарлахдаа гол түүхий эд болох мөнгөний үнэ нэмэгдсэнээс гадна ховордсон хэмээж буй бол зарим нь төгрөгийн ханш суларснаас  болж иргэд хатуу эдлэл ихээхэн худалдан авах болсон гэж байлаа.

Сарын дараа cap шинэ болно. Цагаан cap, найр наадмын үеэр эрэлт нь нэмэгддэг энэхүү бүтээгдэхүүний үнэ ийнхүү 80.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдэв.
Хүнсний I дэлгүүрийн урд талд байрлах алт мөнгөний дэлгүүрт 375 граммтай аяга 450.000, 340 граммтай  330.000, 280 граммтай- 320.000, 160 граммтай-  225.000, 80 граммтай-115.000,125 граммтай 190.000, 65 граммтай- 80.000 төгрөгийн үнэтэй байна.

“Мөнгөн завьяа”-д дунд гарын мөнгөн аяга 142.000-242.000, их гарынх 306.000-451.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Жаахан нарийвчлавал “тавтай” аяга  145.000, 5.5-ын аяга 81 грамм хэмжээтэй нь 186.000 /хээтэй/, 184.000 /хээгүй/, 6-гийн аяга 240.000 төгрөг байсан бол “архины” хэмээн нэрлэдэг жижиг гарын  аяга нь 90.550 төгрөгийн үнэтэй байв.

Харин үүнээс арай томхон хэмжээтэй нь 115.000 төгрөгийн үнэтэй байлаа. Хээтэй болон хээгүй мөнгөн аяга хоёр мянган төгрөгийн ялгаатай байсан бөгөөд  цулгуй аяга эдэлгээ удаантай хэмээн тайлбарлаж байв.


URL:

Сэтгэгдэл бичих