З.Дашдаваагийн оронд Д.Ядамдорж томилогдож, НЦГ-ын даргын суудлын “МАРАФОН” эхэлнэ

1

ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдоод буй. Тэрбээр АТГ-ын даргад томилогдсоноор ЦЕГ-ын дэд даргын суудал эзгүйрч, түүний оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Харин түүний оронд томилох хүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж санал болгох юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар, З.Дашдаваагийн оронд ЦЕГ-ын дэд дарга, Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж буй Д.Ядамдоржийг томилохоор ярилцаж байгаа гэнэ. Д.Ядамдоржийг энэхүү албан тушаалд хамгийн сайн тохирох хүн хэмээн дуу нэгтэйгээр зөвшөөрч, санал нэгдэж байгаа аж.

Хэдийгээр адилхан дэд даргын албан тушаал хэдий ч Д.Ядамдорж нь Нийслэл хариуцсан бол З.Дашдаваа нь Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга байжээ. Тиймээс уг хариуцлагатай албан тушаалд Д.Ядамдоржийг зүтгүүлэхээр болоод байгаа аж. Хэрвээ Д.Ядамдорж нь З.Дашдаваагийн оронд буюу ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргаар томилогдвол түүний суудал буюу Нийслэлийн цагдаагийн газрын даргын төлөөх “марафон” эхлэх юм.

Д.Ядамдорж нь 

Мэргэжил: Эрх зүйч

Боловсрол: Дээд, удирдахуйн магистр

Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал

1983-1987 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургууль

2003-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи

Гурав. Ажлын туршлага

1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр;

 1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар;

 1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар;

 2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар;

 2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар;

 2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар;

 2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар;

 2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр;

 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байсан.

 Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар   ажиллаж байна.

Б.Анир

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих