Давсан бөхөө өшиглөхийг завдсан Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд “шан”-гаа хүртэв

15571078675ccf949bb5b3b

“Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн\ өргөөнд боллоо. Арслан цолны хүндэтгэлийн барилдааны үеэр хэд хэдэн барилдаан үзэгч олны дургүйцлийг хүргэж шүүмжлэлд өртөв.

Улсын харцага Б.Бат-Өлзий бөхийн барилдаануудад тууштай тогтмол барилдаж түрүүлж үзүүрлэх бөхийн нэгд тооцогддог сайн бөх. Харин өчигдөр тэрбээр дөрвийн даваанд аймгийн арслан Э.Сумъяабаттай барилдахдаа гаргасан үйлдэл бөх сонирхогчдын дургүйцлийг хүргэв. Аймгийн арслан Э.Сумъяабат дэвээд буцаж тахимаа авах гэж ирэхэд нь Б.Бат-Өлзий өшиглөхийг завдсан бөгөөд түүнээсээ болж өчигдрийн барилдааныхаа байг хураалгав.

МҮБХ-ноос тэр дор нь шийдвэр гаргаж давааны байг нь олгохгүй байхаар шийдсэн ба дахиж зохисгүй үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасахаар сануулсан байна.

Мөн Улсын харцага М.Бадарч, начин Б.Амарзаяа нарын барилдаан бас л хүмүүсийн дургүйцэл төрүүлээд авсан. Нэг нь хөөгөөд нөгөөх нь зугтаагаад, барьц авахдаа маргалдаж байгаа нь Жудаг хэмээх үг хамгийн түрүүнд байх ёстой бөхчүүдэд байж боломгүй ёс суртхуун юм.

Түрүү булаалдахаар шалгарсан аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд нар ч гэсэн барилдааныхаа явцад зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь Монгол үндэсний бөх хөгжлийхөө эсрэг зүгт явж байгааг харуулсан үйлдэл болоод байна.

Бямба гарагт болсон аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хөлийн цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй хэмээн Өвөрхангай аймгийн арслан Цэдэнсодномыг барилдаанаас хассан билээ. Ийнхүү бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл, дураараа байдлыг цэгцэлж буй нь Монголын үндэсний бөхийн холбооны сайшаалтай ажил болж байна.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих