ЖДҮ-ийн эх орон 5: Хонины сүүл бол сүү /Монгол хүн танд зориулж үйлдвэрлэв/
Эрт дээр үеэс манай ард түмний дунд хонины сүүлийг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нялх хүүхдэд хөхүүлэх, арьсанд нь түрхлэг хийх, биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар,хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тэр хэсэгт нь тосолж анагаадаг заншилтай байжээ.
Мөн хонины сүүлийг хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, оюуны хөгжил, дархлаа сайтай байдаг. Мөн монгол хүн оюуны өндөр чадамжтай,хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хонины сүүлний уургийн агууламж нь өндөр, илчлэг нь 822,5 ккал байдгийн зэрэгцээ хайлах температур 38 градус байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж буйн илрэл юм.
/ Ханаагүй тос нь шингэн, бага хэмд хайлах тул шингэц сайтай байдаг. Үүнд : Тарвага, адууны махны тос, айрагны тос, эхийн сүүний тос, хонины сүүл, оливын тос, чацарганы тос, загас, далайн амьтны тос зэрэг орно. Ханаагүй тосны хүчил биед өөрөө бий болдоггүй зөвхөн хоол хүнсээр ордог тул орлогдошгүй тосны хүчил гэгдэж бие махбодид чухал үүрэг гүйцэтгэдэг /
Хонины өөх 50 хэмд, үхрийнх 47 хэмд, гахайнх 37 хэмд, адууных 28 хэмд тус тус хайлдаг байна. Иймд зарим хүмүүс хонины өөх их хүнд хоол гэж андуурах нь бий.
Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага, чанарын онцлогтой нь холбоотой. Монгол хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодогоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг байна.
Хонины сүүлэнд Д, С,А,К гэхмэт амин дэмүүд агуулагдаж байдаг. Эдгээр нь харшил, хордлого, сульдааны эсрэг сайн нөлөөтэй бас өвчин эсэргүүцэх чадвар, ухаан санаа, бие бялдарт их тустай юм.
Өсөж торниход өөх тос чухал нөлөөтэй байдаг. Учир нь өөх тос хүний биед хэрэгтэй бодисыг зөөх, задлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өөх тосыг хэт их хасч дан ногоо идэх нь зохимжгүй.
Ямар нэг зүйлийг хэтрүүлж эсвэл багадуулж хэрэглэснээс болж эрүүл мэндэд асуудал гардаг. Сүүлийн үед тэнцвэртэй хооллохыг эрүүл хооллох гэж ойлгодог болсон. Хонины сүүлийг өдөрт 20-30 граммыг хэрэглэхэд хангалттай, үүнээс илүү хэрэглэж болохгүй гэж зарим эрүүл хооллолт судлаачид үздэг. Монголчууд өвлийн цагт өөх тос ихтэй мах голлон хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл хонины сүүлтэй ижил төстэй эрүүл мэндэд тустай хүнсэнд адууны өөх, хонины өвчүүний өөх ордог байна. Учир нь адууны өөх үхэр, хонины дотор өөхийг бодвол ханаагүй тосны хүчил их агуулсан учраас хурдан задарч хүний биед сайн шингэдэг ажээ.
Хонины сүүл гоо сайханд ямар тустай вэ?
Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Энэ нь үр дүнгээ сайн өгдөг тухай ам дамжин яригддаг.
Сүүлийн үед монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх болсон. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж “Шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн” гэх шагналыг авсан байгаа.
Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “ Биенд тань хэрэгтэй тэжээлийг өгч, чийгшлийг хадгалж, тослог байдлыг хамгаална” гэж бичсэн байдаг. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байвал арьс зөөлөн, толигор болно. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг байна.
Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямарч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна.
Мөн жирэмсэн болохоосоо өмнө эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг. Иймээс урьдаас хэрэглэж арьсаа чийглэг, тослог болгох нь зүйтэй.
МОНГОЛ ХҮН ТАНД ЗОРИУЛЖ ҮЙЛДВЭРЛЭВ.
Хэрэглэгч, дэмжигчдийн сэтгэгдлээс …
СОНГИНОХАЙРХАН Дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал: О.Гэрэлт-Од
URL: