БНАСАУ хол тусгалын тийрэлтэт их буунаас гал нээх сургууль хийснээ мэдэгдэв

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун хол тусгалын тийрэлтэт их буу болон алсаас удирддаг тактикийн зэвсэг турших зорилгоор батлан хамгаалах ангийн сургуулийг удирдан явуулсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

5cce49fbe5df85ccf930a23bd9“Нөхөр Ким Жөн Ун батлан хамгаалах ангийн гал нээх сургуулийг фронтын урд болон зүүн хэсэгт удирдан явууллаа. Цэргийн алба хаагчдын хол тусгалын тийрэлтэт том калибрын их буунууд болон алсаас удирддаг тактикийн зэвсэгтэй харьцах чадвар, гал нээх даалгаврын гүйцэтгэлийг, мөн фронтын урд болон зүүн хэсэгт батлан хамгаалах ангийн зэвсэг, техникүүдийн байлдааны чадварыг шалгах, дүгнэх зорилгоор сургууль хийв” гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.

KCNA агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч ажиглалтын цэгт байлцаж, “янз бүрийн калибрын зэвсгээр дайсныг ялагдалд хүргэх галын цохилт өгөх төлөвлөгөөтэй” танилцжээ. Тэрбээр мөн “галлах байрлалаа эзлэх, хол тусгалын тийрэлтэт том калибрын их буунууд болон алсаас удирддаг тактикийн зэвсгүүдийг байрлуулах зэрэг гал нээх бэлтгэлийн явцыг шалгасан” байна.

“Бидний хүндэт, хайртай удирдагч галын цохилт өгөх арга, ээлж дарааг тодорхойлж, гал нээх тушаалыг өгсөн байна” гэж КСNА агентлагийн мэдээнд дурджээ.

Ким Жөн Ун гэнэтийн сургуулийг амжилттай болсныг мэдэгдээд, “хол тусгалын орчин үеийн их буунууд болон тактикийн зэвсгүүдтэй маш сайн харьцаж байгаад” цэргийн алба хаагчдад баяр хүргэжээ. Үүний сацуу КСNА агентлаг уг сургуулийг хаана хийсэн, ямар төрлийн зэвсэг хэрэглэсэн, хэчнээн сумаар галласныг дурдаагүй байна.

БНАСАУ-ын удирдагчийн тайлбарласнаар, улс төрийн бүрэн эрхт байдал, улс орны эдийн засгийн бие даасан байдлыг хамгаалахын тулд дээрх сургуулийг хийжээ.

Бямба гарагт Умард Солонгосын зүүн эрэг хавийн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай пуужингууд Япон тэнгис рүү харвасан тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдээллээс иш татан уламжилсан билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих