Хулгайд алдсан таван машиныг олжээ
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослыг бууруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Автомашин-2019” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хяналт тавьж ажиллаж байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд тус хэлтэс арлын дугаар сольсон 5, тээврийн хэрэгслийн өнгө сольсон 6 зөрчлийг илрүүлсэн бол хулгайд тээврийн хэрэгслээ алдсан 5 зөрчлийг илрүүлжээ.
Иргэд хулгайд алдагдсан, өнгө болон арлын дугаар солигдсон автомашин худалдан авсан бол Замын цагдаагийн хэлтсийн 99991499 дугаарт холбогдож мэдээлэл өгч болох юм байна.
URL: