Тэд Монголд хvн болж төрсөндөө гомдох вий дээ
Гуравхан жилийн ємнєдєє. Хvvхдээ тєлбєртэй цэцэрлэг, сургуульд єгєх чадалтай болсон хойноо хvvхэд гаргана хэмээн ярьдаг байв. Харин одоо энэ нийгэмд хvvхэд гаргахаас айх боллоо. Манай улс “Хvvхдийн эрхийн тухай”, “Хєдєлмєрийн тэвчишгvй хэлбэрийг устгах тухай” зэрэг конвенцод нэгдэж, “Хvvхдэд ээлтэй дэлхий ертєнц” тунхаглалыг хvлээн зєвшєєрч, Хvvхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль баталсан ч хvчирхийлэлд єртсєн хvvхдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдсээр байна.
Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч А.Отгонбаяр “Энэ онд хvчингийн гэмт хэргийн 129 тохиолдол бvртгэгдсэн. Vvний 43 нь бага насны хvvхэд байна. Хойд аавдаа нэг, нагац ахдаа хоёр, хамаатандаа нэг, бусад нь танихгvй хvнд хvчирхийлvvлсэн. Хэргийн 36 хувийг єдєр, 64 хувийг оройн цагаар vйлдсэн. Олон ээлжээр хичээллэж орой тарах, нийтийн тээврийн хvрэлцээ муугаас захын хорооллын хvvхдvvд ийм тєрлийн гэмт хэргийн хохирогч болж байна” гэв. Хvчирхийллийн эсрэг vндэсний тєвийн судалгаагаар бага насны охидыг хvчирхийлэгчдийн 51 хувь нь тэдний танил бvр ойр дотных нь хvмvvс байжээ. Судалгаанд оролцсон охидын 23 хувь садангийнхандаа, 14 хувь нь хойд эцэгтээ, 10 хувь нь тєрсєн эцэгтээ, хоёр хувь нь євєєдєє, vлдсэн нь тєрсєн ах, дvvдээ хvчиндvvлжээ. 2009 оны эхний зургаан сарын байдлаар гэр бvлийн болон хvчирхийлэл, автын осолд орсон 6382 хvvхэд шvvх эмнэлэгт ханджээ. Зєвхєн эхний гурван сарын байдлаар гэхэд 0-15 насны 620 хvvхэд тус эмнэлэгт очжээ. 2-4 насных гурав, 10-14 насны 13 охин хvчирхийлvvлсэн гэхээр vнэхээр сэтгэл тvгшимээр. Шvvх эмнэлэг, цагдаагаар хандсан хvvхдийн тоо л энэ болохоос сэтгэлдээ хар толбо тээж шаналж яваа нь хэд бол гэдгийг хэн ч таашгvй.
Хvчиндvvлсэн хvvхдийг ямар ч хараа хяналтгvй явуулдаг
Бага насны хvvхдийг хvчирхийлсэн тухай ярьж бичээд л байдаг. Харин хvчирхийлэлд єртсєн хvvхдvvдэд ямар зовлон тохиолддог талаар хvvхдийн гэх тодотголтой тєрийн болон тєрийн бус байгууллагад хандаж бичихээр шийдлээ. 2009 оны аравдугаар сард Хvvхдийн тєлєє vндэсний газар, яамдын тєрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан комисс хvvхдийн эрх зєрчигдєж байгаа хэд, хэдэн газартай танилцсан юм. Сэтгvvлчдэд тэр бvр нээлттэй биш учраас шvvх эмнэлгийг vзээд єдєржингєє сэтгэлээр унасныг нуух юун. Хэлтсийн дарга Г.Дагиймаа хvчирхийлэлд єртсєн хvvхдvvд эмнэлэгт ирэхэд ямар хvнд нєхцєлд байдаг талаар ний нуугvй ярьсан юм. “Бэлгийн хvчирхийлэлд єртсєн хvvхдvvд голдуу шєнє дєлєєр ирдэг. Хvчиндvvлсэн хvvхэд эрэгтэй эмчид vзvvлэх дургvй. Гэтэл хvчиндсэний ул мєр арилахаас ємнє 24 цагийн дотор vзлэг хийх ёстой байдаг. Vзлэг хийж дуусаад хvчиндvvлсэн сэтгэл санаа нь аймаар болчихсон яваа хvvхдээ буцаагаад ямар ч хараа хяналтгvй, хамгаалалтгvй явуулахаас єєр арга байдаггvй. Элдэв юманд дахиад єртєхгvй гэсэн баталгаа байхгvй. Сэтгэцийн єєрчлєлт, цочролоос болоод амиа хорлох ч тохиолдол гарч байлаа. Даарсан, хувцас хунараа уруулчихсан, дотуур хувцас энэ тэргvй, ямар олигтой байх вэ дээ. Гэтэл ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас аваад єгєх боломж бидэнд байхгvй. Аргаа барахдаа дэлгvvр, ТVЦ рvv гvйж, єєрсдєєсєє мєнгє гаргаад ариун цэврийн хэрэглэл авчирч єгдєг. Хvчиндvvлсэн зодуулсан хvvхэд аль болох хvнээс хол байхыг хvсдэг. Гэртээ харихгvй гээд байгаа хvvхдvvдийг жижvvрийн эсвэл єрєєндєє хонуулдаг. Даарсан, сэтгэлийн гутралд орсон хvvхдэд єгєх халуун хоол битгий хэл цай уулгах ч боломж байдаггvй” хэмээн ярьсан юм.
Хvчирхийлэлд єртсєн хvvхэд хоёр ч эмнэлэг дамжихаас єєр аргагvй
Хvчирхийлэлд єртсєн хvvхдийн хувьд тэр нь насан туршийнх нь зовлон, нууц байх нь ойлгомжтой. 4-6 насны хvvхэд хvчиндvvллээ гэхэд их хэмжээний урагдал, гэмтэлтэй ирдэг байна. Шvvх эмнэлэг мэс засал хийх, оёдол тавих боломжгvй учраас Сvхбаатар дvvргийн эмнэлэг, Гэмтэл согог судлалын vндэсний тєв рvv явуулахаас єєр аргагvйд хvрдэг аж. Гэтэл хvvхэд бvр эмнэлэг дамжин єєр эмчид нулимсаа дуслуулан байж тохиолдсон хамаг юмаа яриад, vзvvлээд байхыг хvсдэггvй. Ингэснээс болж євчин нь хvндэрсэн, амиа хорлосон хэрэг гарсан тухай Г.Дагиймаа дарга ярьсан юм. Иймээс анхан шатны тусламж vзvvлэх, лабораторын шинжилгээ, 24 цагийн ЭХО оношилгоо, нарийн мэргэжлийн эмч, сэтгэлзvйчтэй, гэр бvлийн болон бэлгийн хvчирхийлэлд єртсєн хvvхдэд зориулсан єрєє байгуулж єгєєч гэсэн хvсэлт тухайн vед тавьж байсан юм.
Хоёр жил єнгєрсєн ч байдал хэвээрээ…
“Дэлхийн зєн” Олон улсын байгууллагаас “Хvvхдийн эрхийн хамгаалал”-ын сэдвээр зарласан уралдааны зар хараад хоёр жилийн ємнєх зураглал орж ирэв. Ингээд Шvvх эмнэлгээр дахиад очлоо. Юутай ч “Гэр бvлийн болон бэлгийн хvчирхийлэлд єртєгсдєд зориул-сан нэг цэгийн vйлчилгээ” гээд нэг жижиг єрєє гаргачихаж. Vзлэгийн єрєє, цааш дамжаад хоёр давхар хоёр ч ор зэрэгцvvлэн тавьсан байв. Орон дээр ганц нэг зєєлєн чихмэл тоглоом тавьж, том шvvгээ байрлуулаад єрєєгєє дvvргэжээ. Цонхгvй учраас их л харанхуй байв. Болдогсон бол ханаар дvvрэн амьтны дvрс зурж, телевиз байрлуулаад, тоглоомоор дvvргэчихвэл айж эмээсэн хvvхдэд арай л єєр сэтгэгдэл тєрvvлнэ дээ гэсэн бодол тєрєв. Тус тєвийн ажилтан Д.Пvрэвдулам “Харанхуй, жижигхэн ч гэсэн нэг єрєє тохижуулсан. Гэхдээ бид 24 цаг ажилладаг-гvй болохоор хvvхдийг ганцааранг нь орхихоос аргагvй. Жижvvрийн эмч тэр бvр хажууд нь сахиад байх боломжгvй, шєнєжингєє дуудлагад яваад завгvй. Хажуу єрєє цонхтой учраас хараа хяналтгvй орхих боломжгvй. Халуун цай єгєх боломж бvрдсэн ч хоосон хонуулах энvvхэнд. Заримдаа жижvvр эмч хоолноосоо хуваагаад єгдєг. Саяхан нэг охин хэд хоног байрлахад наад захын ариун цэвэр гээд тулгамдсан асуудал олон гарсан” гэв. Гэр бvлийн болон бэлгийн хvчирхийлэлд єртєгсдийн энэ тулгамдсан асуудлыг хvvхдээр овоглосон ой тоймгvй олон байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа аваач ээ.
URL: