Б.Ундармаа “Капитал”-ын дампуурлын хариуцлагаас бултаж, өөрийнхөө оронд нөхрөө түлхлээ
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк дампуурсан.
Энэ явдлаас болж тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд томоохон эрсдэл үүрээд байгаа юм. Одоогоор хохирогчдын тоог нэгмөр гаргаж дуусаагүй байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Ямартай ч “Капитал” банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруый тэрбум төгрөг байршиж байгаад ийн дампуурсан юм.
Харин Сангийн сайд, Монголбанкны зүгээс “Капитал” банкны дампуурал Монголын банк, санхүүгийн салбарт нөлөөлөхгүй гэсэн тайлбарыг хийгээд байгаа.
Гэвч хууль хяналтын байгууллагынхан энэ дампуурлын ард хууль бус үйл ажиллагаа явагдсан байна гэж үзжээ.
Тийм учраас өчигдөр /2019.4.30/ орой цагдаагийнхан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдыг баривчилсан байна.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Уг нь хэрэг явдал А.Ариунболдын эхнэр “Капитал” банкны эзэн, “Бишрэлт” группийн ерөнхийлөгч Б.Ундармааг УИХ-ын гишүүн болсноос хойш өрнөсөн байдаг. Гэвч энэ бүхний хариуцлагыг нөхөр нь болох А.Ариунболд үүрэхээр болж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал”-ын дампуурлын хариуцлагаас бултаж, энэ хэрэгт нөхрөө түлхлээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: