Томчуудыг “жижигрүүлдэг” асуултууд

-Тэнгэр яагаад хөх өнгөтэй байдаг вэ?
-Сар яагаад өдөр харагддаггүй вэ?
-Бид харь гаригийнхантай яагаад
уулздаггүй юм бэ?
-Дэлхий хэдэн кг жинтэй вэ?
-Онгоц яаж агаарт тогтдог вэ?
-Ус яагаад нойтон байдаг вэ?
-Шувуу, зөгийнүүд өвөл хаачдаг вэ?
-Солонго юунаас бүтдэг вэ?
-Дэлхий дээр яагаад цагийн олон бүс байдаг вэ?
Хүүхдүүдийн тавьсан эдгээр асуултад эцэг эхчүүд байтугай эрдэмтэд ч бүдэрдэг гэж судлаачид мэдээлсэн байна. Шинжлэх ухааны үндсэн дээр тайлбарладаг эдгээр асуултад эцэг эхчүүд зөв хариулт өгч чадахгүй болохоороо өөр өөрсдийнхөөрөө “бууддаг” нь
хүүхдүүдийг “төөрүүлдэг” гэнэ.
Томчуудыг айлгадаг эдгээр асуултыг 5-16 насны хүүхэдтэй 2000 гаруй эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгааны эцэст гаргасан юм байна. Судалгааг Европын холбооны “Big Bang UK Young Scientists and Engineers Fair” байгууллагаас гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих