Бонд нэрээр 33 их наяд төгрөгийг завшиж, хууль гарган түүнийгээ өршөөжээ

3446

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал ноцтой мэдээллүүдийг дэлгэлээ.

Тэрээр “Намайг томилогдсноос хойш 2 жил 10 сарын хугацаанд хамгийн их саад болсон зүйл юу вэ гэхээр баахан бонд /”Чингис”, “Самурай”/ гаднаас зээлж аваад, түүнийгээ замбараагүй үрчихээд , 2015 онд “өршөөлийн хууль” гаргаж 33 их наяд төгрөгийг өршөөчихсөн. Өөрөөр хэлбэл хууль бусаар олсон, үрсэн мөнгөө өөрсдөө өршөөчихсөн. Энэ асуудлаас болоод Монгол Улсын нэр гадны бүхий л байгууллагуудын өмнө пад хар болсон” гэв.

Үндэстэн дамнасан корпорациуд Оюутолгойн хэргийг шийдвэрлэж чадах юм уу гэж даапаалдаг

Мөн Оюутолгойн асуудлаар “10-аад хоногийн өмнө Оюутолгойтой холбоотой тохимолыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Энэ тохимолд маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Эл цагаан байх ёстой учраас нууцлалд оруулахыг хүсээгүй. Шалгах явцад үндэстэн дамнасан корпораци, эд хөрөнгөтэй олон хүнтэй нүүр тулсан. Тэд нар “Монгол үүнийг ойлгох юм уу, чадах юм уу” гэдэг байдлаар хариу өгч байсан ч бид амжилттай сайн шалгасан гэж үзэж байна. Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай явж байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурорт танилцуулагдана. Маш нууц материалууд ч энд бий” гэж мэдэгдэв.

UNDESTEN.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих