Оюутны тэтгэлгийг сургууль нь зарцуулах эрхгүй

Оюутнуудад тэтгэлэг олгох журмыг баталсантай холбогдуулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр их, дээд сургуулийн удирдлагуудыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэтгэлгийг зөвхөн өдрийн ангид суралцдаг, хичээлээ тасалдаггүй оюутан авах боломжтой. Харин оройн ангийнхан болон салбарын яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй ангийн оюутнууд хамрагдахгүй гэдгийг сайд хэлэв. Түүнчлэн журамд заасан дүнгийн болзлыг хангасан оюутан урамшууллын тэтгэлэг авах боломжтой болжээ. Үүнийг дагаад хуурамч дүн тавих асуудал гаргахгүй байх үүднээс оюутны түвшин тогтоох гэнэтийн шалгалтыг тус яамнаас хийж байхаар болсон аж. Мөн сургуулийнх нь дансаар дамжиж олгогдох тэтгэлгийг оюутан юунд зарцуулахаа өөрөө мэдэх бөгөөд хэрэв тухайн сургууль дур мэдэн өөр зүйлд зарцуулах оролдлого хийвэл магадлан итгэмжлэл, аттестатчлал, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих