ДОХ-д дөжирсөн Монгол

Хэдхэн хоногийн ємнє монголчууд дээр доргvй баахан сандралдаж бужигнав. Амь нас нь хутганы ирэн дээр ирсэн хєєрхийлєлт хvмvvст халуун цуснаасаа илvvчилж буян vйлддэг доноруудын нэгнээс аймшигт ДОХ-ын вирус илэрчээ.
Гэхдээ донороос вирус илэрсэнд биш, тэрхvv халдвартай донорын цусыг 14 хvнд дамжуулан юvлсэнд л хэргийн учир байсан юм. Энэ хэрэг явдал жирийн иргэнээс авахуулаад Эрvvл мэндийн сайд, бvр цаашлаад Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд хvртэл газар авсан юм. Донороос цус авах, хадгалах, нєєцлєх, хуваарилах ажлыг эрхэлдэг Цус сэлбэлт судлалын vндэсний тєвийн захирал Д.Улаанхvv эхлээд халдвар авсан донорын цусыг єєр хvнд огт сэлбээгvй хэмээн баахан гvрийв. Тэрээр “Халдвартай цусыг хvvхдvvдэд юvлээгvй гэдгийг мэргэжлийн байгууллага ахалж буй хvний хувьд баттай мэдэгдэж байна” гэж томорсон юм. Гэтэл энэ дуулианыг сонссон донорууд цус єгєхєєс эрс татгалзаж эхлэх нь тэр.

жирийн vед єдєрт дунджаар 100 гаруй хvн тус тєвд ирж цусаа єгдєг байсан бол дээрх хэрэг явдлын дараа арай чvv 20-30 хvн ирэх болжээ.

Ингээд Монгол Улс тэр аяараа цусны хомсдолд оров. Хэдхэн хоногийн дотор цусны нєєц эрс багасч ердєє гуравхан хоногийн нєєцтэй болов. Асуудал улам гvнзгийрч Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд хvрсний дараа єнєєх мэлзээд байсан дарга халдвартай донорын цусыг арваад хvнд хийснээ арга буюу хvлээн зєвшєєрсєн юм. Ийн хэцvv байдалд орсон дарга “монголчууд минь, цусаа єгєєч” хэмээн нvvрээ улайлган байж гуйлаа. Зовох цагт нєхрийн чанар танигдана гэгчээр сайхан сэтгэлт хvмvvс тэрхvv гуйлтыг хvлээн авч цусаа єгсєєн

. Жирийн оюутнаас эхлээд УИХ-ын гишvvд, Ерєнхийлєгч хvртэл цусаа єгєв. Хамгийн их сэтгэл зовсон хvмvvс бол єнєєх ДОХ-ын халдвартай донорын цус сэлбvvлсэн хvvхдvvдийн ар гэрийнхэн байлаа. Хvмvvс ч донорын дотор чинь бурхан ч дандаа байдаггvй юм байна гэлцээд ихэд болгоомжлох болов. Арга ч vгvй биз. Энэ vеэр Д.Улаанхvv захирал “Тайван амгалан байцгаа, халдвар тархахгvй байх шаардлагатай бvхий л арга хэмжээг авсан” гэж мэдэгдсэн билээ. Эрvvл мэндийн сайд С.Ламбаа ч тун хатуу мэдэгдэл хийсэн юм. Тэрээр “ДОХ-той хvний цус сэлбvvлсэн хvмvvсээс шинжилгээ авахад вирус илрээгvй. Хэрвээ энэ худал бол би шоронд бvv хэл шороонд булагдахад ч бэлэн байна” гэсэн билээ. Донор хэдийгээр халдвар авсан ч цонх vе таарсан болохоор тvvний цуснаас хийлгэсэн хvмvvст ямар ч халдвар байхгvй гэж ХЄСVТ, Цус сэлбэлт судлалын vндэсний тєвийнхєн тайлбарлаж байв. Эх сурвалжаас vзвэл, ДОХ-ын вирус тээгч донор 41 настай, эрэгтэй, гэр бvлтэй,гурван жил гаруй хугацаанд цусаа єгч байгаа нэгэн аж. Єнгєрсєн онд гэхэд зургаан удаа, хамгийн сvvлд наймдугаар сард цусаа єгсєн байна. Хvмvvс нэгэнт халдвар авчихсан болохоор тvvний цусыг сэлбvvлсэн хvvхдvvдэд мєнєєх аймшигт вирус халдварласан байх гэж болгоомжилж байсан юм. Vvнийг буруутгах аргагvй. ДОХ-ын талаар бараг мэдлэггvй шахам иргэн байтугай мэргэжлийн эмч нар ч халдвар тархахгvй гэдэгт ихээхэн эргэлзэж буй. Зарим эмч, халдвар судлаач донорын цус халдвартай байж уу vгvй юу гэдгийн эцсийн хариу тэр дороо биш, наанадаж хоёр жилийн дараа л тодорхой болно, тэр болтол нууц vедээ байна гэж хэлж байгаа юм. Тэгэхээр хоёр жилийн дараа чухам ямар vр дvн гарахыг одоо таамаглахад бэрх биз ээ.
Ийн баахан бужигнаад чимээгvй болов.

Дараахан нь улигт муу ДОХ-ын мэдээ бас л чих дэлслээ. Филиппин улсан албан ажлаар явсан тєрийн албан хаагч тэндээс ДОХ чирээд иржээ. Аймгийнх нь Засаг дарга С.Ламбаа сайдаас тусламж гуйв гэнэ. Орон нутгийн нэг тvшмэл хаа байсан тэр Филиппин рvv юу сурах гэж, ямар ажил амжуулах гэж явсан юм бол. Хэрвээ уг мэдээлэл vнэн бол энэ нь Монголд илэрсэн ДОХ-ын 84 дэх тохиолдол юм. Хар тамхи зєєвєрлєсєн хэргийн сэжигтнээр байцаагдаж байсан Дархан-Уул аймгийн харьяат иргэнээс Ганцхудагт байхад нь шинжилгээ авахад ДОХ-ын вирус илэрчээ. Хэдхэн хоногийн ємнє шvv дээ. Тvvхээс vзвэл, энэхvv аймшигт тахлын вирус манай улсад 1992 онд анх бvртгэгджээ. Хойд хєршид сурч байсан монгол залуу ижил хvйстэн найз залуугаасаа халдвар авсан аж. Дараа нь Улаанбаатарт ирсэн Камеруны иргэдэд биеэ vнэлсэн гурван эмэгтэй энэ євчний вирус тээгч болов. Ингэж л монголчууд ийм нэг аймшигтай, эмчилж болдоггvй євчин байдаг юм байна гэж мэдэж авсан билээ. 10 гаруйхан жилд халдвар авсан хvний тоо аль хэдийнээ ная гараад талийжээ. Мэдэгдэж илэрсэн нь энэ шvv дээ. Цаана нь хэчнээн хvн халдвар авсныг тодорхойлоход амаргvй. ДЭМБ-аас гаргасан зарим нэг дvгнэлт тооцоогоор бол манай оронд ДОХ-ын вирус тээсэн хvн наад зах нь мянга орчим бий гэх. Цаашдаа 2020 он гэхэд халдвар авсан монгол хvний тоо 3000 давна гэнэ. Олон оронд хийдэг судалгааныхаа аргачлалаар бодож тооцоод ингэж таамаглаж байгаа хэрэг. Тэгэхээр тvvнд итгэхгvй байхын арга бас байхгvй.

ДОХ-ын халдвар авсан єнєє хэдэн хvний олонхи нь ижил хvйстэн, биеэ vнэлэгч, эхнэр эсвэл нєхєргvй, тэднээсээ салсан зэрэг гэр бvлийн талаар “но”-той хvмvvс байгаа гэсэн судалгаа байдаг. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар Монголд 5000 гаруй биеэ vнэлэгч бий гэнэ. Нэг удаагийн шинжилгээгээр 2-3 хvнээс халдвар илэрсэн, тэр ч байтугай жирэмсэн эмэгтэй халдвар тээгч боллоо, халдвар авсан хvмvvсээс арав нь хорвоогийн мєнх бусыг хэдийнэ vзvvллээ гэх мэт сэтгэл сэртхийлгэм мэдээлэл ойр ойрхон дуулдах болов. Гэтэл энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан нvдэн балай чихэн дvлий сууцгаах нь хачирхалтай. ДОХ-оос сэргийлэх vйл ажиллагааг зохицуулах vндэсний хороо, ДОХ-той тэмцэх vндэсний сан, “Шинэ єєдрєг амьдрал”, “Фокус” тєв гэх мэт ДОХ-оор хаягласан нэртэй цєєнгvй байгууллага байдаг юм билээ. Тэд чухам ямар ажил хийдгийг иргэд тэр бvр мэддэггvй. Хvнд мэдэгдэхгvй байна гэдэг муу ажиллаж байгаагийн л илрэл шvv дээ. Жилдээ нэг л єдєр дээрх байгууллагууд байгаагаа мэдэгддэг гэвэл хилсдvvлэг болохгvй л болов уу. Тэр єдєр нь жил бvрийн арванхоёрдугаар сарын нэгэн. Энэ єдєр олон улсын ДОХ-оос сэргийлэх, тvvнтэй тэмцэх єдєр юм л даа. Монголд ДОХ-ын аюул харанга дэлдээд байхад дээрх байгууллагууд ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тvvнтэй тэмцэх талаар олон нийтэд vнэн зєв мэдээлэл єгєхєєс татгалзаад байгаа юм шиг санагдана. Тэдний зарим удирдлага “ДОХ-оор сенсаац дэгдээгээд яах вэ.

Битгий сэжиглэ, тэр чинь хамрын ханиад шиг зvгээр л нэг євчин шvv дээ” гэж хэлж байна. Тэр бvv хэл, “ДОХ гэж нэртэй албан ёсны євчин байдаггvй. Харин дархлал нь олдмолоор хомсодсон учраас олон тєрлийн євчний хам шинжээр євчилдєг гэсэн vг” хэмээн томрох бєлгєє. Чухамдаа дархлал нь олдмолоор хомсодно гэдгийг монголоор ойлгоход ч тєвєгтэй юм. Бас болоогvй ээ, энэ євчний аюулын талаар бичсэн сэтгvvлч биднийг “ДОХ-той хvн гэдэг ташаа ойлголтыг сэтгvvлчид мэдлэг муутайдаа гаргасан юм” гэж хэнэг ч vгvй залахыг нь яана. ДОХ гээч “жирийн нэг євчин”-ий талаар дэлхий дахинд ямар чиг хандлага ноёлж байдгийг анзаарвал энэ мэт хэтэрхий мэргэн жараахайнуудынхаас шал ондоо байх юм. Дэлхийд одоо 40 сая хvн энэ аюулт євчний халдвар аван тарчилж, гурван сая нь бурхан болсон баримт байгаа юм. Одоогоос тавин жилийн ємнє л хvн тєрєлхтний тvvхэнд анхных нь тохиолдол илэрсэн аймшигт тахал ийм л богинохон хугацаанд дэлхийн бємбєрцгийг дvvргэж байна шvv дээ. Сvvлийн vед SARS, шувууны болон гахайн ханиад гэх мэт хvн тєрєлхтнийг цочоосон аюулт євчин цєєнгvй гарах болов. Судалгаанаас vзэхэд, мєнєєх ДОХ дээрх аймшигт євчнvvдийн тэргvvн эгнээнд 30 жилийн турш зогсч байна. Ийм л зартай євчин дєє, тэр ДОХ. Гэтэл манайхан бvр дєжирчихсэн. Харин єнєє муу Л.Гvндалай эмч гэсэндээ Эрvvл мэндийн сайд байхдаа энэ талаар чамгvй анхаарсан билээ. Тэрээр нэгэнт л туссан бол эдгээх ямар ч арга байдаггvй аюулт євчнєєс урьдчилан сэргийлэх л чухал гэж ухуулаад бэлгэвч тарааж нийтээрээ хэрэглэхийг уриалаад гvйсэн. Манайхан л болсон хойно тvvний хэлснийг тусгаж авахын оронд элдвээр хэлж шоолоод онигоо хvртэл зохиож инээдэм наадам болгоод л єнгєрєєсєн. Одоо бодоход тэр маань инээдэм биш ханиадам байж л дээ.

Уг нь тэр ДОХ-ын вирус гээч их хариугvй юмуу даа гэмээр. Юу гэвэл, В гепатит буюу манайхны шар гэж нэрлэдэг євчний вирусээс чадварын хувьд 100 дахин бага, 20 хувиас дээш спирт, угаалгы бодист шууд vхдэг, 60 хэмээс дээш халуунд устдаг гэх. Гэсэн атлаа ганц мм-ийг мянга хуваасантай тэнцэхvйц єчvvхэн жаахан хэмжээний вирус хvний биед нэвтэрлээ л бол диваажингийн дааман хаалгыг нээлээ гэсэн vг. Ингээд бодохоор ДОХ гэдэг мангаанаас хvссэн ч, эс хvссэн ч айхаас єєр арга алга. Хий дэмий айгаад яахав, хамгийн гол нь vр дvнтэй сэргийлэх. Эрдэмтэн мэргэд энэ євчнєєс урьдчилан сэргийлэх вакцин, халдвар авсан тохиолдолд эдгээх эм тариаг бvтээх гэж єдрийн бодол, шєнийн зvvд болж байгаа ч єнєє болтол хараахан бий болгож амжаагvй л байна. Америк, Хятад, Орос, Япон гээд олон орны нэртэй эмч эрдэмтэд энэ чиглэлээр янз бvрээр оролдож л байна. Гэвч одоохондоо итгэл найдвар хvлээх vр дvн алга. Хэзээ нэг цагт энэ аюумшигт тахлаас хамгаалах вакцин, эмчлэх эм бvтээнэ гэж гэгээн сайхнаар тєсєєлж суухаас даа. Чухам эмчилж болдоггvйд л ДОХ-ын аюул байх шиг. Ийм тохиолдолд ганцхан зvйл биднийг аварна. Тэр бол ДОХ-ын тухай ахиухан мэдлэгтэй болох явдал. Дэлхий нийт vvнийг аль эрт анзаарсан байна. Олон оронд дунд сургуулийн ахлах ангийнханд зориулсан “Амьдралын хичээл” ордог аж. 2004 оноос эхэлсэн уг хичээлд олон зуун сая хvvхэд оролцож, ДОХ-ын талаар чамгvй мэдлэгтэй болжээ. “ДОХ-ын тухай мэдлэг бол тvvнээс сэргийлэх цорын ганц вакцин” гэдэг хэллэг чухам vvнээс vvдэлтэй биз ээ. Гэтэл манайхан ДОХ гэж ямар євчин болох, ямар замаар халдварладаг, яаж сэргийлэх талаар тєдийлєн мэддэггvй. Зєвхєн ижил хvйстэн юмуу биеэ vнэлэгчдэд л тохиолддог гай гэх ташаа ойлголт монголчуудад тvгээмэг байдаг. Тийм учраас энгэр, хормойгоо сул тавихгvй шиг байвал аюул холуур єнгєрнє гэж хялбарчлан тєсєєлдєг.

Гэтэл амьдрал дээр уг євчний халдвар авагчдын дєнгєж гуравхан хувь нь л биеэ vнэлэгч байдаг гэх. Хvн тєрєлхтєн хагас зуун жилийн турш энэ євчинтэй тэмцээд хvрсэн дvгнэлт нь нэгдvгээрт, бэлгийн замбараагvй хавьтлыг тэвчих, хоёрдугаарт, гэр бvлдээ vнэнч байх, эцэст нь, бэлгэвчийг зєв хэрэглэж сурах. Ердєє л энэ.
Монголчууд ДОХ-оор халдварлах магадлал их болжээ. Манай улсын хоёр хєршид энэ євчний халдвар мундахгvй их ажээ. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар БНХАУ-д сая шахам хvн халдвар авсан бол ОХУ-ын насанд хvрэгчдийн бараг хоёр хувь нь ийм євчний вирустэй. Дэлхий дахинд ганцхан єдрийн дотор 5000 орчим хvн ДОХ-ын халдвар авч байгаа гэх. Манай орны вирус тээгчдээс гурван ч эмэгтэй хvvхэд тєрvvлжээ. Азаар тэдний тєрvvлсэн хvvхдvvд эхээсээ халдвар аваагvй гэж эмч нар хэлж байна. ДОХ-ын халдвар авсан, хорин хэдхэн настай залуухан эх “Хvvгийнхээ сургуульд орохыг vзэх юмсан” гэж халаглаж сууна. ДОХ-ын халдвар авсан хvн сайндаа л 5-12 жил насалдаг болохоор тэр бvсгvйн ингэж шаналах аргагvй шvv дээ, хєєрхий.
С.Ламбаа сайд ноднингийн тэр бужигнааны vеэр чихэнд чимэгтэй нэг vг хэлсэн юм. “ДОХ-той тэмцэх арга ухаанаа ч олчихоод байна”. Энэ бол эрхэм сайдын амнаас унасан vг. Тэрээр арай ч худлаа хэлж, ард олноо хуураагvй байлгvй дээ. Арга ухаанаа олно гэдэг хамгаас чухал билээ. Засгийн газар ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх 2010-2015 оны vндэсний стратеги тєлєвлєгєєг єнгєрсєн жил баталсан юм. Гэвч тэр дагуу хийж байгаа ажил нь гарт баригдаж, нvдэнд харагдахгvй л байна. УИХ-ын нэг эрхэм гишvvн “Монгол Улсын эрvvл мэндийн систем єєрєє ДОХ-той” гэж хэлсэн нь тун оносон зvйрлэл ч байж мэдэх юм. 10-хан секунд тутамд дэлхийн бємбєрцєг дээрх зургаан тэрбум хvнээс нэгийнх нь амийг авч оддог, хvн тєрєлхтнийг тvгшээсэн аюулт тахлын эсрэг “хамтдаа сэргийлье, ДОХ-той хvмvvсээс жийрхэх муухай, зvгээр л ханиад шиг євчин, сэжиглэх хэрэггvй, усан болон силикон суурьтай латексэн бэлгэвч хэрэглээрэй /vvнийг жинхэнэ утгаар нь ойлгодог монгол хvн хэр олон бол/, эрсдэл багатай бэлгийн зан vйлийн тєлєє” энэ тэр гэж мянга хашгираад хол явахгvй нь тодорхой байна биш vv. “Зvгээр ханиад” ч цагаа ирвэл бас аюултай шvv дээ. Єнгєрсєн євєл, хавар гаарсан H1N1 нэртэй ханиадны vеэр Монголд 31 хvн бурхан болсныг мартах болоогvй баймаарсан. Хєрєнгє мєнгє заръя. ДОХ туссан монголчуудад туслах сайн санаатан эрхбиш олдох байлгvй. Попын хаан гэгддэг Жорж Майкл гэхэд ДОХ-оос сэргийлэх Африкийн санд саяхан 60 мянган “ногоон” хандавлаж байна. Энэ нь тvvний 12 дахь удаагийн хандив гэж хэлж байна лээ. Хорин хэдэн жилийн ємнє франц эрдэмтний нээсэн аюулт вирус дэлхий дахиныг, тvvн дотроо хоёр сая гаруйхан монголчуудыг мэрж байна. Гэтэл бид ДОХ-д дєжирчихлєє гэж vv дээ.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих