Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

google-map-ariel-castroGoogle Maps-ээр хүмүүс хүссэн газрынхаа зураглал, байршлыг утсан дээрээ харах боломжтой байдаг. Тэгвэл Сleveland-д нэгэн байрыг Google Maps дээр бүдэгрүүлж сарниулсан байдаг юм байна. Тэр бол Ариэл Кастро гэгч хүний гэр гэнэ. Тэрээр гэртээ гурван охиныг хулгайлан авчирч 10 гаруй жил хорисон байна.

Эхнийх нь болох Мишел /21 настай/ 2002 оны наймдугаар сараас эхлэн Кастрогийн эрхшээлд оржээ. Бүсгүйг гэрийнхээ дээд давхарт 11 жилийн турш гинжилж байлгасан бөгөөд энэ хугацаанд байнга зодож, хүчирхийлдэг байсан төдийгүй бүсгүй таван удаа үр зулбасан байх юм.

Дараагийн хохирогч болох Аманда 2003 онд 16 настай байхдаа Кастрод хулгайлагджээ. Охиныг алга болсны дараа ээж рүү нь нэгэн эр залгаад охин нь амьд байгаа гэдгийг хэлж, санаа зовох хэрэггүй, хэдэн өдрийн дараа гэртээ оччихно гэж хэлсэн байна. Гэвч харамсалтай нь ээж нь 2006 онд охинтойгоо уулзаж чадалгүй нас нөгчжээ. Аманда 2006 онд хүүхэд төрүүлжээ. Хүүхэд нь амьдрах магадлал тун бага байсан тул гэмт этгээд хүүхдийг заавал амьдруулахыг шаардаж, үгүй бол Амандаг ална гэж сүрдүүлж гэнэ. Азаар хүүхэд ч, эх нь ч эсэн мэнд үлдэж амь хэлтэрчээ.

Кастрогийн гурав дахь хохирогч болох 14 настай Жинаг 2004 онд сургуулиасаа гэртээ харих замаас нь хулгайлсан байв.

cleveland-490x294 Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

Гэмт этгээд Кастро 2012 он хүртэл ямар ч сэжиг авахуулалгүй сургуулийн автобусны жолоочийн ажлаа хийгээд дээрх гурван охиныг тарчлан зовоож, хүчирхийлээд явдаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл гэртээ найз нөхдөө авчирч дайлж цайлдаг байсан гэх авч зочид юу ч анзаарч байгаагүй нь гайхмаар.

Ингээд 10 гаруй жилийн дараа нэгэн өдөр Кастро хаалгаа цоожлолгүй явж, Аманда  энэ боломжийг ашиглан 6 настай охинтойгоо гарч зугтан Кастрогийн хөрштэй нь холбогдож, цагдаад 10 жил хоригдож байгаа тухайгаа мэдэгдэж амжсан байна. Ингээд үлдсэн хоёр бүсгүйг ч аварч чаджээ.

berry-new-1024x768 Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

Суллагдсаныхаа дараа Мишель нь нэрээ сольсон гэнэ.

Кастро өөрийгөө мангас биш, би өвчтэй гэжээ. Харин түүнд шүүхээс 1000 гаруй жил хорих ял оноосон боловч 2013 онд орныхоо даавуугаар амиа хорложээ. Мэдээж охид, бүсгүйчүүдийг байнгын зодож, хүчирхийллийн дарамт байлгаж байсан тэрхүү аймшигт дурсамж дүүрэн байшинг нь ч нураажээ.

130801103622-02-ariel-castro-0801-restricted-horizontal-large-gallery Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

Google maps байшинг нураахаас өмнө зураглалыг нь хийж байсан учир болсон явдлын дараа ийнхүү бүрсийлгэсэн учиртай юм байна.

8-places-you-are-still-not-allowed-to-see-on-google-maps-2-1024x521 Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

amanda-berry-poster-580 Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

130508232407-02-ohio-kidnapped-0508-horizontal-large-gallery Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

130507105108-03-ohio-kidnapped-0507-horizontal-large-gallery Google Maps-ээс устгасан байшингийн бодит түүх

Updown.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих