ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЭВ
Улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуулд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж байна. Өнөөдөр өглөө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ гардуулж өгсөн юм.
Мөн МАН-ын хүсэлт болон холбогдох бичиг баримтыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн сонгуулийн байгууллагад хүлээлгэн өглөө. Тус нам өчигдөр IV бага хурлаа хийж, Хэнтий аймагт 42 дугаар тойрогт болон нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн одоогоор УИХ-д бүлэггүй болчихоод байгаа АН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүлсэн байна.
URL: