АМРАХ ДУРГҮЙ ЯПОНЧУУД, АМРАХ ДУРТАЙ МОНГОЛЧУУД…
“Алтан долоо хоног” хэмээдэг Японы үндэсний амралтын өдрүүд дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 6-ны хооронд тохиож байна. Энэ жилийн “Алтан долоо хоног” шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд заларсантай давхцаж буйгаараа онцлог. Гэвч япончууд 10 хоног үргэлжилсэн урт амралтад таатай хандахгүй байгаагаа илэрхийлж байна.
“Expedia Japan” байгууллагаас явуулсан судалгаанаас үзвэл хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн талаас илүү хувь нь урт амралтад сэтгэл хангалуун бус байгаа гэнэ. Учир нь зочид буудал зэрэг ихэнх үйлчилгээний салбарын ажилчид энэ үеэр амрах боломжгүйгээс гадна нь ачаалал нь жирийн үеэс хэд дахин нэмэгдэхээр байгаа тул энэхүү тэгш бус байдлыг эсэргүүцэж байгаа юм. ‘Michaelsenbay’ нэртэй твиттер хэрэглэгчийн “Хэн нэгний 10 хоногийн урт амралт нь өөр нэг хүнийг 10 хоног тасралтгүй ажиллахад хүргэж байна” гэх утгатай жиргээг 82 мянган хүн лайк дарж, 38 мянган хүн RT хийжээ.
Түүнчлэн Засгийн газар улс даяар 10 хоног амрах шийдвэр гаргахдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн эрх ашгийг бодолцох хэрэгтэй байсан, ядаж цалинг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн шүүмжлэл ч их байна.
Мөн урт хугацаагаар амарч буй хүмүүсийн дийлэнх нь юу хийхээ төлөвлөөгүй гэдгийг ‘Meiji Yasuda’ хэмээх даатгалын компанийн явуулсан асуулгаар дөрвөн хүн тутмын гурав нь “гэртээ амарна, өөр зүйл хийхээр төлөвлөөгүй” гэснээс харж болно. Гэрийн эзэгтэй нарын хувьд ч энэ амралт ачааллыг нэмэгдүүлнэ гэдэгтэй санал нийлэх хүн олон.
Монголд бол эсрэгээрээ…амрах өдөр багадаад байна гэх янзтай.
Өнгөрсөн гамшгаас урьдчилан сэргийлэх гурван өдрийн пара анөхөж амармаар гэсэн санал фб-ээр явж байсан. Бас гурван өдрийн архи худалдаалахыг хориглосныг ч эсэргүүцсэн. Хэт олон өдөр уух юмгүй байлгалаа гэж уцаарласан. Уг өдрүүдээр “Төрсөн өдөр архигүй байх дэмий юм” ч гэж байсан.
Дөрөвдүгээр сарыг баяр ёслол багатай сар гэж голох нь ч байдаг. Шороон шуурганаас өөр юмгүй өдрүүд өнгөрлөө гэж гомдоллогсод ч байна. Бороо орохгүй байна гэж тунигсад ч олон байх юм. Хот цэвэрлэгээний өдөр зарласан боловч салхи шуурга л цаас, хогийг нь хийсгэж хөдөлгөх шиг боллоо. Машинаа угаалгачихаад шороо бороонд халтартлаа гэж тунигсад цөөнгүй.
Ийм л ялгаа харагдана…?
2019.04.30…ингээд дөрөвдүгээр сар дуусах нь…ээ
Ж.Батсайхан
URL: