Цуврал алуурчны гарт үрэгдсэн 4 дэх эмэгтэйн цогцсыг олжээ
Кипр улсад эмэгтэйчүүдтэй интернет болзоо тогтоодог цуврал алуурчны гарт үрэгдсэн дөрөв дэх эмэгтэйн цогцсыг олж тогтоожээ. Цагдаагийнхны хэлснээр сэжигтэн Киприйн армийн офицер бөгөөд гурван жил эрэн сурвалжилж байж түүнийг илрүүлсэн байна.
Тэрбээр таван эмэгтэйн амь насанд хүрсэн гэдгээ хүлээгээд буй юм байна. Үүнээс хоёр нь зургаа болон найман настай охин байжээ. Алуурчин эмэгтэйчүүдтэй интернетээр болзоо тогтоодог байсныг цагдаа нар мэдээлж, охид, бүсгүйчүүдэд анхааруулж байна.
Эрэн сурвалжлагчид өнгөрөгч ням гарагт нэг эмэгтэйн цогцсыг илрүүлснээр нийт дөрвөн эмэгтэйг олоод байгаа юм байна. Эхний цогцсыг хоёр долоо хоногийн өмнө жуулчид олсон байна. Интернет болзоо тогтоож охид, хүүхнүүдийн аминд хүрдэг алуурчны гарт өртсөн эхний хохирогчид нь 2016 онд сураггүй болсон румын гаралтай ээж, охин хоёр байсан бол сүүлийн хохирогч болох филиппин эмэгтэй 2018 онд амь насаа алджээ.
URL: