Б.Булган: Би тэр үед хүчиндүүлсэн гэж яаж хэлэх юм бэ?

3386

С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хэргийн талаар олон удаа тайлбар өгсөн байдаг.  Тайлбартаа Б.Булганыг хүчиндсэн, Э.Бат-Үүлээс мөнгө авсан тухайгаа дэлгэрэнгүй ярьсан байдаг. Ц.Амгаланбаатарын яллагдагчаар татагдаад байхдаа өгсөн тайлбарыг хүргэж байна.

Яллагдагч Ц.Амгаланбаатарын “…1998 оны 9 дүгээр сарын дундуур намайг Эрдэнэт хотод гэртээ ээж Цэвэлмаагийн хамт байхад Содномдаржаа (Жаагий) манай гэрт ирээд ярих юм байна гээд бид хоёр гэрээс гараад манай хашаанд байдаг малын өвөлжөөн дээр, дээвэр дээр нь шатаар гараад суусан. Тэгтэл Жаагий надад маш их мөнгөний ажил байна. Бүх юмыг эохион байгуулна. Ороод амь насыг нь хөнөөгөөд боллоо, маш их мөнгөтэй болно гэсэн. Тухайн үед би түүнээс хэний амь насыг хохироох юм бэ гэхэд тэрээр надад Улсын Их Хурлын гишүүн Зоригийн амь насыг хохирооно, бүх юмыг бэлдээд талөвлөнө гэсэн тул би түүнд бодож үзье гэж хэлээд тэр явсан. Ингээд тус өдрөөс хойш 3 хоногийн дараа Жаагийгийн гэрт очоод би цуг явъя гэж хэлсэн. Ингээд мөн тус өдрөөс хойш хэд хоногийн дараа, 9 дүгээр сарын сүүлчээр байсан өдрийг нь санахгүй байна, манай гэрт Жаагий ирээд за хоёулаа нөгөө ажилдаа явъя гэсэн.
Би тухайн үед хутгаа авч явъя гэж бодсон байсан тул (миний өргөмөл ээж Цэвэлмаагийн талийгаач нөхөр Маньбадарын аавынх нь өв залгамжилж ирсэн мөнгөн тоногтой дунд гарын хэт хутга) хутгаа авч гарсан. Ингээд Жаагий бид хоёр Эрдэнэтийн гэр хорооллын эцсийн буудалд очиход тэнд Паар (түүний бүтэн нэрийг нь мэдэхгүй байна түүний гэр нь манай гудамжны урд талын гудамжны урд үзүүрт байдаг байсан би түүнийг багаас нь мэдэх, найзууд юм) ирчихсэн байсан. Жаагий надад энэ Паар бас цуг явна гэсэн үүнээс өөр юм хэлээгүй. Тухайн үед эцсийн буудал дээр манай ээж Цэвэлмаагийн төрсөн дүү Сэржмядагийн төрсөн хүү Арцмаагийн Ганхуяг буюу Хундаа ирчихсэн байсан ба Сэржмядаг нь Хундааг өөрийн эгч Ангиа (түүний бүтэн нэрийг нь мэдэхгүй байна)-даа өргүүлчихсэн ба тэрээр ээжийн хамт тухайн үед Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байсан юм. Хундаа тухайн үед өөрийн унаад байдаг цагаан өнгийн жижиг суудлын машинтай ирчихсэн байсан.
Ингээд Жаагий, Паар бид гурав Хундаагийн машины арын суудалд гурвуулаа суусан гэтэл машины жолоочийн хажуу талын суудалд манай ээж Цэвэлмаагийн хамаатны дүү Бат-Эрдэнийн төрсөн хүү уяач Ганзориг нь суучихсан байсан. Тэгээд Хундаа явцгаая гээд бид нар Улаанбаатар хот руу явсан, ингэж хот руу явах замдаа Улаантолгойд Ганзориг ах гэртээ бууж үлдсэн. Ингээд бид цаашаагаа хот руу яваад хотод оройхон тийшээгээ очоод Шаазан ваарны үйлдвэр гэх газар ирлээ гэсэн, тус газар очино гэж замдаа явж байхад Жаагий, Хундаа нар ярьж байсан юм. Бидний очсон газар нь хоёр давхар хуучирсан барилга байсан ба бид нар шатаар өгсөөд 2 давхарт гараад булангийн нэг өрөөнд орсон. Тус өрөөнд нэг том өргөн ор, нэг ширээ, хоёр сандал байсан, тухайн өрөө нь их хуучирсан их заваан газар байсан, тус байшинд орж байхад агуулах гэхээр юм хум нь хөглөрсөн их бохир газар байсан.
Ингээд бид дөрөв тус өрөөнд орсны дараа Хундаа Жаагийд энүүгээр холбоо бариарай гээд нэг гар утас өгссөн тухайн гар утасны хэлбэр хийц, дугаарыг нь мэдэхгүй байна. Би тухайн үед гар утас мэддэггүй байсан юм. Тэгээд Хундаа явсан. Түүний өрөөнөөс гарах үед Жаагий түүнтэй хамт гадагшаа гарч  өрөөндөө  Паар бид хоёр үлдсэн. Ингээд Жаагий гараад хэдэн минут болоод орж ирэхдээ нэг шил архи, идэж уух юм барьж орж ирсэн. Ингээд бид гурав юмаа идэж, архи уугаад байж байтал Чимгээ ороод ирсэн. Чимгээ нь миний ээж Цэвэлмаагийн дүү Сэсэрмаагийн хүү Бямбасүрэнгийн эхнэр юм. Би түүнийг гаднаас ороод ирэхээр нь гайхаад та энд юу хийж юм бэ гэхэд тэрээр надад би ч гэсэн мөнгөний ажил хийж болдог юм байгаа биз дээ гэсэн. Ингээд бид дөрөв тэр оройноо тэр өрөөндөө байж байтал, гадаа харанхуй болчихсон үед Жаагийгийн гар утас нь дуугараад тэр өрөөнөөс гадагш гарч утсаар ярьж орж ирээд бид гуравт явцгаая гэсэн.
Ингээд бид дөрөв гадаа гарахад гадаа нэг жижиг суудлын машин ирсэн байсан (тухайн машин нь хар хөх өнгөтэй байсан, улсын дугаар, маркыг нь мэдэхгүй байна) тэр машины жолоочийн хажуу талын суудалд Жаагий суугаад ард талын суудалд Паар, Чимгээ бид гурав суусан машин хөдлөөд явсан. Машины жолооч нь 30 гаран насны эрэгтэй хүн байсан (тэр жолоочийг би дахин харвал танихгүй, тухайн үед нэр усыг нь мэдэж чадаагүй), тэгээд машин хөдөлж яваад орон сууцан дундуур явсан, тэгээд нэг байрны гадаа ирж зогссон би тухайн байрыг сүүлд мэдүүлгийг газар дээр нь шалгах үеэрээ зааж өгсөн байгаа (Зоригийн байр). Ингээд тус байрны гадаа машин ирж зогсоод Жаагий жолоочтой цуг буугаад жолооч байр руу заагаад юм зааж өгч байгаа бололтой байсан тэгээд тэр хоёр машинд буцаж суугаад машин хөдлөөд бид нарыг буцаж байрлаж байсан байранд авчраад яваад өгсөн. Ингээд бид тэр өрөөндөө дөрвүүлээ хоносон.
Маргааш өдөр нь бид дөрөв байрлаж байсан байрандаа хоол идэж 1 шил архи хувааж уучихаад байтал Жаагий бид нарт гарцгаая Зоригийн байрны гадаа очиж ажиглалт хийнэ гэсэн. Ингээд бид нар байрнаасаа гараад Жаагий бид нарыг дагуулаад өмнөх орой нь машинтай хүнтэй хамт очиж Жаагийгийн заалгасан Зориг гуайн байрны гадаа ирсэн. Өмнөх өдөр машинтай очиход их л тойроод хол газар очиж байна гэж бодоод байсан чинь тэр байр бидний байрлаж байсан байрны хажууханд байсан. Зориг гуайн байр нь 5-6 давхар, орцнууд нь баруун тийшээгээ харсан, урагшаа хойшоо чиглэлтэй хөндлөн байр байсан. Тус байрны хойд талд байрлах нэг аптектэй байрны баруун буранд Жаагий Паар хоёр, Чимгээ бид хоёр Зориг гуайн байрны зүүн талд зогссон. Ингэж зогс гэж тухайн үед Жаагий бидэнд хэлсэн юм. Ингээд тэр өдрөө бид дөрөв тухайн газрууддаа зогсож байгаад бууж байрлаж байсан байрандаа ирсэн. Байрандаа ирэхээсээ өмнө Жаагий аптект байхдаа тэр аптекаас хоёр ч удаа эм авч ууж байсан юм. Ингээд тэр өдрөө бид нар байрандаа ирээд хоол идэж архи уугаад байж байтал Жаагийгийн гар утас нь дуугарахад тэр намайг хамт гадагшаа гаръя гэсэн.
Ингээд бид хоёрыг гадаа гарахад хар хөх өнгийн жийпэрхүү машин ирсэн байсан тул Жаагий намайг байж бай гээд тэр машинд орж суусан ба тэр машинд нь одоогийн энэ Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байгаа Бат- Үүл байсан тэгээд Жаагий Машинд орж суугаад түүнтэй юм ярьж 20-д минут болсны дараа гарч ирсэн. Тухайн үед Бат-Үүл нь машинтайгаа ганцаараа ирсэн байсан ингээд Жаагийг машинаас буусны дараа Бат-Үүл дарга машинтайгаа яваад өгсөн.
Жаагий надад Бат- Үүлээс мөнгө авлаа гэсэн, гэхдээ хэдэн төгрөг авсан талаар нь би мэдээгүй. Ингээд Жаагий бид хоёр буцаж өрөөндөө ороод бид дөрөв архи ууцгааж байгаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр бид дөрөв өрөөндөө цай ундаа уучихаад бид дөрөв дахин Зориг гуайн байрны гадаа очиж өмнөх өдөр зогсож байсан газрууддаа зогсцгоосон. Ингээд тэр газартаа бид дөрөв зогсож байгаад орой 17-18 цагийн орчим бууж буцаж байрлаж байсан газартаа ирцгээсэн. Ингээд бид дөрөв мөн хоол унд идэж, архи ууж байгаад оройхон тийшээгээ мөн Жаагийгийн гар утас нь дуугараад Жаагий мөн намайг хамт гараад ирье гээд бид хоёрыг хамт гадаа гарахад мөн гадаа Бат-Үүл дарга ганцаараа өмнөх өдөр унаж ирсэн машинтайгаа ирчихсэн байсан. Мөн намайг Жаагий үлдээгээд Бат-Үүлийн машинд орж суугаад 5-10 минут орчим болоод бууж ирээд Бат-Үүл дарга машинтайгаа яваад өгсөн. Би тухайн үед Жаагийгаас Бат-Үүл дарга юу гэж байна гэхэд Жаагий надад мөнгө авлаа гэж хэлдэг өөр юм ярьдаггүй байсан.
Ингээд Бат-Үүл даргыг явсны дараа Жаагий бид хоёр мөн байрлаж байсан өрөөндөө ороод Чимгээ, Паар бид дөрөв архи ууж байгаад унтсан. Ингээд маргааш нь бид дөрөв байрлаж байсан газартаа хоол ундаа идэж уучихаад үд дундын үед мөн нөгөө Зориг гуайн байран дээр ирээд мөн зогсдог, зогсдог газрууддаа зогссон. Ингээд зогсоод 2 цаг орчим болсон байх Чимгээ надад би Жаагий, Паар хоёр дээр очоод ирье гэсэн юм, Чимгээг явсан үеэр нэг настай эгч над дээр ирээд чи яагаад энэ хавиар эргэлдээд байдаг хүүхэд вэ, гэр чинь хаана байдаг вэ гэхээр нь би түүнд хүн хүлээж байна гэсэн, энэ үеэр над дээр Чимгээ ирж явсан ба тэр эгч Чимгээг харчихаад яваад өгсөн.
Ингээд тэр өдрөө мөн тухайн газартаа зогсож байгаад мөн оройхон тийшээгээ 17 цагийн орчим бид дөрөв бууж, буцаж байрлаж байсан газартаа ирсэн. Ингээд бид дөрөв мөн л байрандаа архи ууцгааж унтсан. Ингээд маргааш өдөр нь бид дөрөв байрандаа байж байтал үдийн үед 10-12 цагийн үед байх Жаагийгийн гар утас нь дуугараад тэр нэг хүнтэй яриад намайг мөн хамт гараад ирье гэсэн. Ингээд Жаагий бид хоёрыг гадаа гарахад Хундаа ах нөгөө цагаан машинтайгаа ганцаараа ирчихсэн байсан, Жаагий намайг мөн байж бай гээд Хундаа ахын машинд сууж түүнтэй юм ярьж байгаад машинаас бууж ирэхдээ гартаа нэг цагаан дугтуйтай зүйл барьчихсан байсан. Тэгээд Хундаа ах Жаагийг буулгачихаад машинтайгаа яваад өгсөн. Жаагий тэр цагаан өнгийн дугтуйтай зүйлээ мөнгө гэсэн, тэр дугтуйнд нь хэдэн төгрөг байгааг би мэдээгүй.
Ингээд Жаагий намайг орж  дэлгүүр орорд ирье гэсэн, ингээд Чимгээ, Паар бид гурвыг өрөөндөө байж байтал Жаагий гаднаас нэг шил архи хоол хүнс авч орж ирээд за одоо хэдүүлээ зоригоо чангалнаа гээд Чимгээд нөгөө юм хум чинь бэлэн биз дээ гэхэд Чимгээ бэлэн гэсэн. Тэгээд бид дөрөв хоол ундаа идэж нэг шил архи хувааж уугаад байж байтал Чимгээ хар өнгийн томдуу хэмжээтэй цүнхнээсээ хар өнгийн шинэ савхин бээлий гурван ширхэг, нүд ам гарахаар цоолоод бэлтгэсэн бараан өнгийн ноосон 3 ширхэг малгайг гаргаж ирсэн.
Энэ үеэр Жаагий Чимгээгээс миний хутгыг гэхэд Чимгээ мөн цүнхнээсээ хуванцар иштэй машны арааны ручка аятай алаг иштэй хутга гаргаж өгсөн. Дээрх зүйлсийг Жаагий хараад юм бүрдчхсэн байна гэсэн утгатай юм яриад дээрх зүйлсийг Чимгээг цүнхэндээ хий гээд намайг Чмгээгийн цүнхэнд хий гэхэд нь би хутганыхаа гэрийг тэр байрадаа үлдээгээд дан хутгыг халаасандаа хийсэн юм. Тухайн үед Жаагий бидэнд Паар хүн хараад байж байна. Чимгээ Амгаа бид 3 Зоригийнд орно. Ороод Жаагий Зоригийг хөдөлгөөнгүй барьж байхад нь намайг хутганыхаа ирийг гадагш нь харуулж барьж байгаад гүрээ рүү нь хутгалаарай гэсэн.
Ингээд бид дөрөв байрлаж байсан байрандаа нэг шил архиа уучихаад байж байтал үдээс хойш (цагийг нь тодорхой санахгүй байна) болж байтал Жаагийгийн гар утас нь дуугарахад тэрээр өрөөнөөс гадагш гарч утсаар ярьж орж ирчихээд явцгаая гээд бид дөрөв байрлаж байсан газраас гарч мөн Зориг гуайн байрны гадаа ирж өмнөх өдрүүдийн зогсож байсан газрууддаа зогссон.
Ингээд тухайн газартаа харанхуй болтол зогсоод байж байтап Паар, Жаагий хоёр Чимгээ бид хоёрын зогсож байсан газар ирээд Жаагий бидэнд нөгөөдөх чинь ирж байна гэнэ, орцгоое гэсэн тэгээд бид дөрөв Зориг гуайн байрны булангаар тойроод явж байхад Жаагий надад авгайг нь амьд үлдээгээрэй гэсэн шүү гэж хэлсэн. Ингээд бид Зориг гуайн байрны орцны үүдэнд ирэхэд Жаагий Паард чи эндээ үлд хүн амьтан харагдаад, янз бүрийн сэжигтэй юм болбол, согтуу хүн болоод шатаар өгсөөд ирээрэй гэсэн.
Ингээд Паар орцны үүдэнд үлдээд Жаагий, Чимгээ бид гурав орцоор орж шатаар дээшээ өгсөөд 3 билүү 4 давхарт гараад, шатаар дөнгөж өгсөөд баруун гар талын хаалганы гадаа ирэхэд Жаагий хамгийн түрүүнд, би ард нь, миний ард Чимгээ зогсож байсан юм. Ингээд Жаагий хаалганы бариуланд хүрэх шиг болоход хаалгыг дотор талаас Бат-Үүл дарга онгойлгож өгсөн, тухайн үед Бат-Үүл дарга биеийн тамирын хослолтой байсан шиг санагдаад байна өнгийг нь мэдэхгүй байна. Ингээд Жаагий, Чимгээ бид гурав Зориг гуайн гэрийн хаалгаар орохоос өмнө, хаалгаар орох гэж байхдаа Чимгээгийн цүнхэнд байсан маска болон савхин бээлийг тус бүрдээ өмсөж дотогшоо явж орсон. Ингээд гэр рүү явж ороход Бат-Үүл дарга гараараа заасан тэр заасан зүгт өрөөнөөс Зориг гуайн эхнэр Булган гарч ирж байхаар би түүн дээр очоод амыг нь дараад эргүүлээд ард гараад цээжээр нь тэвэрсэн.
Энэ үед Жаагий Булганы хөлнөөс нь тэврээд бид хоёр түүнийг ариун цэврийн өрөөнд оруулсан. Тухайн үед Булган гуай ямар нэгэн дуу чимээ  гаргаж огт эсэргүүцэл үзүүлээгүй. Ингээд Жаагий хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй нарийхан уяагаар түрүүлж Булганы хоёр хөлийг хүлээд дараа нь хоёр гарыг нь хүлээд, гар, хөлийг нь хооронд нь холбож хүлээд бид хоёр ариун цэврийн өрөөнөөс нь гарсан. Ингээд бид хоёрыг ариун цэврийн өрөөнөөс гарахад Чимгээ, Бат-Үүл хоёр коридорт зогсож байсан ба Бат-Үүл бидэнд нөгөөдөх чинь яг одоо орж ирж байна гэнэ би явлаа гээд гараад явсан. Түүнийг гараад явсных нь дараа Жаагий бид хоёр Зориг гуайн гэрийн хаалганы дотор талд, хаалганы хоёр талд нь Зориг гуайг отоод зогсож байсан, Чимгээ гадаа хаалга руу хараад коридорт нь зогсож байсан юм.
Тухайн үед тэдний гэрийн хаалга хаалттай хэрнээ цоожлогдоогүй байсан юм, гэтэл гаднаас Зориг гуай хаалгаараа орж ирэх гэж байх үед Жаагий бид хоёр түүний хоёр талаас нь татаад оруулж ирэхэд тэрээр эсэргүүцэл үзүүлж бид хоёр руу эргэх гэж байгаад дээшээ хараад татагдаад унасан тул би дээрээс нь тухайн үед өмсөж явсан якныхаа дотор талын халаасанд хийсэн байсан хутгаа авч түүний цээжин хэсэгт хоёр удаа хутгалахад тэрээр гарынхаа тохой хэсгийн нугалардаг хэсгээр миний хүзүүнээс тэвэрч өөр лүүгээ татаад миний зүүн хөмсгөн дээр хазсан тул хойшоогоо толгойгоо хүчтэй болгох үед түүний хазсан алдагддсан, энэ үед намайг толгойгоо хойшоо болгох үед Зориг гуай намайг нэг гараараа хойш хүчтэй түлхэх үед би хана руу хүчтэй шидэгдээд гартаа байсан хутгаа алдсан энэ үед Зориг гуайд би хазуулаад миний хөмсөгнөөс их хэмжээний цус гарч нуд рүү урсаж би бээлийгээр арчсан юм.
Энэ хэдхэн секундэнд Зориг гуай Жаагийг хоёр гараараа түлхээд босож ирээд түүнийг хаалга руу шахаж байсан, энэ үед Чимгээ тэр хоёрын дэргэд оччихсон цүнхэндээ байсан Жаагийгийн хутгаар Зориг гуайн цээж рүү лав хоёр удаа хутгалах шиг болсон, энэ үед би газарт алдагдсан байсан хутгаа аваад Зориг гуайн араас босч ирээд нэг гараараа Зориг гуайн араас нь хүзүүгээр нь тэвэрч боогоод ар талаас хавирга хэсэгт хутгалсан, тухайн үед түүнийг би нийт хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Тэгээд Зориг гуай хутгалуулаад үхсэн, түүнийг үхсэний дараа Жаагий, Чимгээ хоёр тэднийхээс үнэтэй юм хум олж авна гээд гэрээр нь явсан, талийгаач Зоригийн эхнэр Булганыг хүлж байх үед тэр их аятайхан биетэй санагдсан тул би ариун цэврийн өрөөнд нь ороод түүний гарных нь хүлгийг тайлаад банн руу түүнийг тонгойлгож байгаад өмдийг нь доош нь шувталж байгаад араас нь байрлалтай түүнийг хүчиндсэн, ингэж хүчиндэж байх үед түүний бөгсөн дээр нь хүний чигчий хуруугаар дарчихсан гэмээр хэмжээтэй сорви, тэмдэгтэй байсан, тухайн сорви нь түүний зүүн хонгон дээр нь байсан шиг санагдаад байна.
Ингээд бид нарыг ярилцаад сууж байтал Жаагийгийн гар утас нь мөн дуугараад намайг хамт гараад ирье гээд бид хоёрыг гадагш гарахад гадаа Бат-Үүл дарга мөн нөгөө машинтайгаа ганцаараа ирсэн байсан. Жаагий мөн машинд орж суугаад 5 минут болсон уу үгүй юу Жаагий хар өнгийн чемодан бариад буугаад ирсэн. Бат-Үүл дарга машинтайгаа яваад өгсөн./Ингээд Жаагий бид хоёр буцаад өрөөндөө ороход Жаагий уурлаад энэ Бат-Үүл дарга их гай болох юм аа, гэрт нь юм аа орхичихсон гэж байна, авгайг нь амьд үлдээ гэж байгаад амьд үлдээлгэсэн, тэр аптекийн авгай хүртэл гай болноо гээд уурлаад байсан Гэтэл Чимгээ хажуунаас нь Жаагийд уурлаад, битгий тэнэгтээд байгаач хэрэг төвөг цагдаа сэргийлэх дээрээ тулчихаад байхад гэхэд тэр уурлахаа больсон. Ингээд Жаагий Бат-Үүлээс авсан чемонданаа онгойлгоход дүүрэн мөнгө байсан, Жаагий буцаагаад чемоданаа хаасан. Ингээд бид дөрөв байж байтал мөн Жаагийгийн гар утас нь дуугараад тэр гадагш гарч ярьж орж ирээд Паарыг алив гаръя гээд бид хоёр хүүхэнднээ гээд чемондантай мөнгөө аваад гарсан өрөөндөө Чимгээ бид хоёр үлдсэн. Би Жаагийгаас цуг байцгаахгүй юм уу гэхэд Жаагий надад бид хоёр энэ хажуу талын өрөөнд байна гэж хэлсэн. Ингээд Чимгээ бид хоёр буудалдаа үлдээд би Чимгээд хэдүүлээ одоо их мөнгөтэй болсон юм чинь 2уулаа гадаад гараад явчихъя гэхэд Чимгээ уурлаад одоо ингээд гадагшаа  гарвал баригддаг юм байгаа биз дээ тэнэг тэнэг юм яриад байх юм гэсэн. Энэ үед хажуу талын өрөөнд Жаагий, Паар хоёр хүүхэнтэй инээлдэж байгаа нь сонсогдож байсан. Тус хоёр өрөөг тусгаарласан хана нь нимгэн байсан тул би шаланд хэвтээд панеран завсраар нь хажуу талын өрөөг харахад нэг хар трикотой хүүхэн лав байсан.
Ингээд хоёр хоносны өглөө нь Жаагий бидэнд машин ирчихсэн одоо Эрдэнэт явцгаая гэсэн, ингээд биднийг гадаа гарахад УА3469 маркийн бор ногоон өнгийн бөрзентэн дээвэртэй хуучин машин ирсэн байсан. Тухайн машины жолооч нь 40 гаран насны хүн байсан ба нэрийг нь мэдээгүй, машины улсын дугаарыг нь мөн мэдээгүй юм, Ингээд бид 4 тус машиндаа суух гэж байхад Чимгээ би явахгүй Хундаагийнд очно гээд үлдсэн тул бид хэд машинтайгаа Эрдэнэт яваад тэр өдрөө Эрдэнэтэд очоод би Эрдэнэтийн урт цагаанд буугаад ээждээ юм аваад очно гэхэд Жаагий надад цагаан цаасан дугтуйтай мөнгө өгөөд ам бөх бол амь бөх шүү дүү гэж хэлсэн.
Тухайн үед надад өгсөн дугтуйтай мөнгийг тоолж үзэхэд 37-38 мянган төгрөг байсан, дугтуйн дээр нь 2 ширхэг марк наасан мөн дотор нь наагаагүй 3 ширхэг марк байсан, нэг марк нь морины зурагтай байсан. Ингээд би урт цагаанаас Жаагийгийн өгсөн мөнгөнөөс ээж Цэвэлмаадаа барын зурагтай лент болон даралтны эм, чихэр боов, ундаа аваад гэртээ очсон. Хотоос гарахаас өмнө би шаазан ваарны үйлдвэрийн байранд байрлаж байхдаа би Чимгээгийн цүнхэнд байсан 3 ширхэг  савхин бээлий, 3 ширхэг маск, 2 ширхэг хутга мөн өөрийн өмсөж байсан Зориг гуайн цус болсон цэнхэр өнгийг якыг би даавуун торонд хийгээд биедээ авч ирсэн байсан ба тухайн зүйлийг би гэр рүүгээ авч орохдоо ээжээсээ нууж орон доогуураа тавьсан байсан ба тэр өдрөө би ээжийн нүдийг хариулж байгаад тортой юм аа аваад манай хашаанд байсан манай ээж Цэвэлмаагийн хүү Сэсэрмаагийн том хүү Бямбажавынд авчраад тавьсан байсан төмөр сэйфнүүдийн жижиг сэйфэнд хийж нуусан юм.
Ингээд Эрдэнэтэд ирээд гэртээ байхад зурагтаар Зоригийн амь насыг  ханаасан асуудлын талаар баахан юм гараад байсан тул ээж Цэвэлмаадаа Жаагий Чимгээ хоёр намайг хот руу дагуулж яваад Зоригийг алуулсан гээд болсон хэргийн талаар ярихад ээж намайг тоглоод байна гээд итгэхгүй байсан тул би түүнд хэргийн эд мөрийн баримт болох хутга, бээлий, малгай нь энд байгаа гээд нуусан газраас нь авч ээжид үзүүлэхэд ээж уйлаад бөөн юм болоод энэ юмнуудаа шатаа гэсэн. Гэхдээ энэ талаар ээж нууж, хүн амьтанд хэлээгүй. Гэхдээ ээж тухайн үед надад миний хүү жоохон юм чинь цагдаад очоод хэлчих  гэж байсан.Би тухайн үед эд мөрийн баримтуудыг шатаахгүй гэхэд ээж надад тэгвэл хээр аваачиж бул гэсэн тул маргааш нь би ээжтэй цуг Эрдэнэтийн баруун талын ганц мод, хонины хонхор, долоон уст гэх газрын ард талын уулын аманд очиж төмөр сэйфтэй нь булсан, ингэж булахдаа би Зориг гуайн гэрээс авсан ээмэг бөгж, цагийг хамт сэйфэнд хийж булсан юм.
Ингээд булсны дараа 2-3 хоногийн дараа байх Жаагий манай гэрт ирээд надаас ахынхаа хутгыг өгчих гэхээр нь би түүнд байхгүй ээ би устгаад хаячихсан гэж хэлсэн, түүнээс хойш нам жим байсан. 1997, 1998 онд Эрдэнэт хотод хоёр жил дараалан даншиг наадам болсон ба ингэж баяр болж байхад Отгонбилэг нь Жаагий бид нартай ногоон шилтэй пийжүү ууж байсан юм. Мөн 1998 оны 9 дүгээр сарын дундуур хэдний өдрийг нь мэдэхгүй байна Очирбат гэж бөөгөөр Отгонбилэг нь Чимгээ болон түүний нөхөр Бямбасүрэн, Жаагий, Хундаа, би Отгонбилэг гуайн жолооч гэх хүн мөн Отгонбат ламын хамт бярууны зүрх сугалуулж, гахайн толгой шатааж зан үйл хийж байсан юм.
Ингэж зан үйл хийсний дараа Чимгээ Отгонбилэг гуай бид гурав түүний жолоочийн хамт машинтай нь зан үйл хийсэн хүмүүсээс салж яваад Эрдэнэтийн 10 цагааны тэнд жолооч нь бууж үлдээд би УА3469  маркийн бор ногоон өнгийн машиныг нь бариад бид гурав 5 дугаар микрийн зочид буудалд ирэзд тэр хоёр буудалд ороод намайг архинд явуулаад намайг архи аваад буудалд нь ирэхэд Отгонбилэг Чимгээ хоёр үнсэлдэж байсан тул би архи өгчихөөд явахад тэр хоёр буудалдаа үлдсэн ба Чимгээ, Отгонбилэг нар нь эр эмийн харилцаатай юм.
Ингээд тус явдлаас хойш 2004 оны намар байх намайг Чимгээтэй хамт Эрдэнэтийн 3 дугаар микрийн Дөл нэртэй буудалд байхдаа (1997 оноос хойш Чимгээ бид хоёр эр эмийн харилцаатай байсан юм) би Чимгээгээс Зориг гуайг их зохион байгуулалттай амь насыг нь хөнөөсөн шүү, Бат-Үүл даргын дээр том хүн байгаа юу гэхэд Чимгээ надад Отгонбилэгээс өөр хүн мэдэхгүй гэсэн юм хэмээн мэдүүлж байжээ.
Яллагдагчаар татагдсан Ц.Амгланбаатарын энэхүү мэдүүлэг өнөөдөр 41-р хавтаст хэргийн 123-135-р хуудсанд бий.
Үргэлжлэл бий…

URL:

Сэтгэгдэл бичих