Б.Чойжилсүрэнд нөлөөлчих эрх мэдэлтэн Монголд төрд байхгүй байна
Тост Тосон Бумбын нуруунд Б.Чойжилсүрэнгийн уул уурхайн “Саусгоби коул транс” ХХК нутгийн иргэд болон байгаль дэлхийтэй сөргөлдөн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэрээр хуульд ямар нэгэн харшилсан зүйлгүй тиймээс үйл ажиллагаагаа зогсоохгүй, Мөн байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй үргэлжлүүлэн ухна гэдгээ олон нийтийн телевизээр дамжуулан илэрхийлсэн.
Гэтэл уг газар ямар болж байгааг нэгэн цахим хэрэглэгч өөрийн нүүр номондоо ийн оруулжээ “Энэ хүн урт нэртэй хуулинд хамаарахгүй булаг шандаас 2 км зайнд байгаа гэж арслан барийн дүр гаргаж загнаж байхад яг одоо 2019-4-28 ны өдөр газар дээрээ нөхцөл байдал ийм байна Ан амьтан ундаалахаас гадна нутгийн иргэд малчид ингэж уух усаа залгуулдаг булгын урсгалаас нь уурхайн шороо дараад эхэлсэн байна ЯАНА ДАА”
Ашиг олж л байвал Монгол төрийн хууль хийгээд байгаль орчин энэ хүнд ердөө хамаагүй юм уу? Б.Чойжилсүрэнгийн энэ мэт даварсан үйл ажиллагааг зогсоочих эрх мэдэлтэн Монгол төрд байхгүй байна гэж үү ЕРӨНХИЙ САЙД АА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!
ORD.MN
URL: