Ирэх сараас сургалтын төлбөр нэмэх эсэх нь тодорхой болно

239122-25042019-1556161969-347332232-1Screen_Shot_2019-04-25_at_11.09.55_AM_copyЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ СОНГООГҮЙГЭЭС АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО ИХЭСДЭГ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) ирэх зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох тов гарсан. Өмнөх жилүүдэд ЭЕШ-тай зэрэгцээд их, дээд сургуулийн бүртгэл эхэлж, шалгалтын хариугаа авч амжаагүй хүүхдүүд хүссэн сургуульдаа ороход хүндрэлтэй байлаа. Тэгвэл энэ жил ЭЕШ-ын үеэр шууд засалтын шилэн технологийг ашиглан дүнг гурав хоногийн дотор гаргах тул дээрх хүндрэл гарахгүй аж.

Их дээд сургуульд элсэгчдийн өмнө дараагийн нэг асуудал тулгардаг нь сургалтын төлбөрийг нэмэх эсэх хүлээлт байсаар ирсэн. Өнгөрсөн жил сургалтын төлбөр нэмэгдэн
оюутнуудын эсэргүүцэл хүчтэй өрнөж байв. Харин энэ жил дахин нэмэгдэх эсэхийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Янжмаагаас тодруулахад “Сургуулиудад сургалтын төлбөрөө нэмэхгүй байх санал тавьсан. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд сургалтын төлбөрөө нэмээгүй сургууль ч бий. Эдгээр сургуулийг таван хувиас дээш нэмэхгүй байхыг зөвлөсөн.

  • Энэ онд өмнөх жилүүдийн дундажаас хоёр дахин бага буюу 20 мянган төгсөгч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарсан.
  • Өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан 18200 ажиллах хүчний хомсдол үүсчээ.
  • Тиймээс мэргэжлээ зөв сонговол ажлын байр хангалттай гэсэн судалгаа бий.

Харин төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөл ирэх сарын эхээр хуралдах товтой. Тэр үед сургалтын төлбөр нэмэгдэх эсэх нь тодорхой болно” гэв. БСШУСЯ-ны зүгээс сургалтын төлбөрийг нэмэхгүй гэх бодлого баримталдаг ч төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлбөрийн асуудал тухайн сургуулийн удирдах зөвлөлийн эрх мэдлийн хүрээнд байдаг учир нөлөөлөх боломжгүй ажээ.

Түүнчлэн энэ онд өмнөх жилүүдийн дунджаас хоёр дахин бага буюу 20 мянган төгсөгч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс мэргэжлээ зөв сонговол ажлын байр хангалттай. Өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан 18200 ажиллах хүчний хомсдол үүсчээ. “Ажил нь бэлэн ч ажиллах хүч байхгүйгээс ийм хомсдол үүссэн” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүх хэлсэн байдаг. 

Харин дээд боловсрол шаарддаг мэргэжлүүдийн хувьд инженер, их эмч, нягтлан бодогч, эм зүйч, бага ангийн багш гэх мэт мэргэжлүүд эрэлттэй байна.

Энэхүү хомсдолд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн ихээр өртжээ. Тиймээс хүүхдүүд эрэлттэй мэргэжлийг сонгож чадвал ажлын байр нь бэлэн нь тодорхой байна.

2019 оны нэгдүгээр сард ХНХЯ-наас хөдөлмөрийн зах зээлийн төлвийг танилцуулсан. 2015-2016 оны хичээлийн жилд 45 мянга орчим оюутан их, дээд сургууль төгссөн бөгөөд эдгээр төгсөгчдийн 75 хувь нь хөдөлмөр эрхэлдгээс 69 хувь нь мэргэжлээрээ ажилладаг юм байна. Харин багш, бизнес удирдлага зэрэг эрэлт багатай мэргэжлээр бакалавр эзэмшсэн төгсөгчид ихэвчлэн ажилгүй хоцорчээ.

Энэ онд хөдөлмөрийн зах зээлд 69400 ажлын байр бий болох хүлээлттэй байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтаас жил бүр хөдөлмөрийн зах зээлд хамгийн өндөр эрэлттэй байгаа мэргэжлийг судалдаг. Энэ жилийн хувьд манай улсад МСҮТ-өөр эзэмшдэг мэргэжил болох засалчин, шаварчин, барилга угсралтын туслах ажилтан, барилгын мужаан, арматурчин, цахилгаанчин зэрэг барилгын салбарт эрэлт ихтэй байх нь. мөн оёдолчин, эсгүүрчин, тогооч, худалдагч ч “ховор” мэргэжлийн тоонд байсаар байх аж.

Харин дээд боловсрол шаарддаг мэргэжлүүдийн хувьд инженер, их эмч, нягтлан бодогч, эм зүйч, бага ангийн багш гэх мэт мэргэжлүүд эрэлттэй байна. Улс бүр өөрийн онцлогоос шалтгаалж эрэлттэй мэргэжил нь өөр байдаг. Тухайлбал, Японд асрагч хэрэгтэй бол Францад инженер мэргэжилтэй хүн илүү эрэлттэй байх жишээтэй. Эдгээрээс гадна эдийн засагч, нано технологич, үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлүүд дэлхий нийтэд хамгийн эрэлттэй байдаг аж.

Г.Санжааханд

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих