Би энэ улаан өмсгөлтэйгээ илүү их амжилтад хүрэхийг хүсч байна
Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөг, тэр тусмаа Английн “Премьер лиг”-ийн хамгийн шилдэг хагас хамгаалагч бол Английн шигшээ болон “Ливерпуль” клубийн амьд домог Стивен Жеррард гэж спорт сонирхогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.
Өдгөө 32 настай Стивен Жеррардын хувьд өнгөрсөн онд хүнд гэмтэл авсны уршгаар цөөн хэдэн тоглолтод оролцсон юм. Стивен Жеррард талбайд гаралгүй удсан нь “Ливерпуль” клубийн өнөөгийн тааруухан амжилтад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Харин тэрбээр 2011 оны 12 дугаар сард гэмтлээсээ эргэн ирсэн даруйдаа хийсэн дөрвөн тоглолтод гурван гоол оруулж, багийнхаа гол хөдөлгүүр гэдгээ дахин нотолж чадсан.
Үүний ачаар “Ливерпуль” клубийн амжилт харьцангуй сайжирсан нь хөгжөөн дэмжигчдийг ихэд баярлуулж байна. Одоогоор “Ливерпуль” клуб 35 оноотойгоор “Премьер лиг”-ийн хүснэгтийн долоодугаарт бичигдэж байгаа ч Стивен Жеррард гэмтлээс эргэн ирсэн учир тус баг шилдэг дөрөвт орж, “Аваргуудын лиг”-т өрсөлдөх эрхээ авна гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэл дүүрэн байгаа аж.
Ингээд “Ливерпуль” клубийн албан ёсны сайтад өгсөн Стивен Жеррардын сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
SPL166727_001 After Alex showed off her new car yesterday and got a parking ticket…..today it was her husband’s turn to show off his new car…and get a parking ticket! Steven took Alex for some lunch at the popular San Carlo restaurant in Liverpool in his brand new Jaguar XKR but forgot to use the parking ticket machine he walks past in these pictures so he got a ticket like Alex did yesterday on her new Aston Martin.
Pictured: Alex Curran, Steven Gerrard Ref: SPL166727 240310
Picture by: Pete Goddard / Splash News

Splash News and Pictures
Los Angeles: 310-821-2666
New York: 212-619-2666
London: 870-934-2666
photodesk@splashnews.com

© www.splashnews.com
-Өнгөрсөн он таны хувьд ямар жил болж өнгөрөв?
-Үнэхээр хүндхэн жил байлаа. Учир нь би хоёр ч удаа гэмтэл авсан нь намайг хүнд байдалд оруулсан гэж хэлэхэд болно. Гэхдээ би 2011 оны сүүлээр гэмтлээ бүрэн эдгээж, талбайд эргэж ирсэндээ маш их баяртай байна.
-Тэгвэл 2012 оныг маш өөдрөгөөр төсөөлж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Гэмтлээ бүрэн эдгээсэн нь надад их эрч хүч өгсөн. Тиймээс энэ онд “Ливерпуль” клубийнхээ төлөө ихийг хийж, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Одоо би зөвхөн ирээдүйгээ харж байна.
-Улирал хэдийнэ талдаа орчихлоо. Одоо танай багт өндөр амжилт үзүүлэх боломж бий юу?
-Бид шилдэг дөрөвт шалгарч, “Аваргуудын лиг”-т өрсөлдөхийг хүсч байна. Энэ зорилгодоо хүрч чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Учир нь бидэнд 17 тойргийн тоглолт үлдсэн. Тиймээс бид аль болох олон оноо цуглуулах хэрэгтэй. Улирал дуусах болоогүй байгаа нь надад болон манай багийнханд итгэл төрүүлж байна. Хэрвээ форм сайтай байж чадвал би энэ улирлын үлдсэн таван сард олон гоол оруулна гэж найдаж байна.
-Та урт хугацааны гэмтлийн дараа “Нью-Кастл Юнайтэд”-ийн эсрэг талбайд гараад нэг гоол оруулж багтаа тус хүргэсэн. Энэ үед ямар мэдрэмж төрж байв?
-Сайхан байсан. Гоол оруулсны дараа хөгжөөн дэмжигчид маш их баярлаж байгааг харахад гайхалтай санагдсан. Хөгжөөн дэмжигчдийн уухай надад их урам өгсөн. Тэгээд ч энэ нь 2011 оны хамгийн сүүлийн тоглолт байсан болохоор 2012 онд илүү сайн тоглох итгэлийг надад өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Лигийн цомын тэмцээний хагас шигшээд “Манчестр Сити”-гийн эсрэг хийсэн тоглолтын цорын ганц гоолыг та оруулж, багтаа ялалт авч ирсэн. Хариу тоглолт “Энфилд”-д болно. Энэ тулаанаас ямар үр дүн хүлээж байна?
-Манай баг хариу тоглолтод ялалт байгуулж, шигшээд шалгарна гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид талбай дээрээ тоглоно. Бидний ард хөгжөөн дэмжигчид маань байна. “Манчестр Сити”-гийн эсрэг хийсэн тоглолтод ялалт байгуулсан нь манай багийнхан маш их хөдөлмөрлөж, бэлтгэлээ сайн хийсний үр дүн. Манай багийн хамгаалалт гайхалтай байсан нь ялах гол хөшүүрэг болсон.
-Лигийн цомын тэмцээний хариу тоглолт хэрхэн явагдана гэж бодож байна вэ?
-Хүнд тоглолт болох нь тодорхой ч бидэнд давуу тал бий. Гэхдээ бид болгоомжтой байх ёстой. Учир нь “Манчестр Сити” шилдэг тамирчидтай сайн баг. Тиймээс үр дүн шийдэгдсэн гэж ойлгоход эрт байна. Ямартай ч “Энфилд”-д ширүүн тоглолт болох нь тодорхой. “Манчестр Сити”-гийн тамирчид том зорилготой ирж байгаа нь ойлгомжтой.
-Та 2012 оны нэгдүгээр сарын 13-нд “Ливерпуль” клубтэй урт хугацааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ таны хувь заяаг “Ливерпуль” клубтэй бүрмөсөн холболоо гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Үүнд би маш их баяртай байгаа. Түүнчлэн би “Ливерпуль” клубтэй байгуулсан гэрээгээ дахин сунгасандаа баяртай байна. Учир нь энэ бол миний хайртай клуб. Би жаахан байхаасаа л “Ливерпуль”-ийг дэмжсээр ирсэн. Дэлхий дээрх хамгийн агуу клубүүдийн нэгийнх нь ахлагчаар тоглож байгаа нь миний хувьд мөрөөдлөөрөө амьдарч буй хэрэг.
Энэ бол миний мөрөөдөл биелсний илрэл. Анх би энэ клубээс хөлбөмбөгчийн гараагаа эхэлсэн. Үүнийгээ ирээдүйд өөрчлөх бодолгүй байна. Би энэ гайхалтай улаан өмсгөлтэйгээ илүү олон жилийг өнгөрөөхийг хүсч байна. Илүү их амжилт өмнө минь байгаа гэдэгт итгэлтэй байгаа.
Би зодог тайлтлаа хайртай клубийнхээ төлөө хүчин зүтгэсээр байх нь тодорхой. Цаашид би клубийн залуу тамирчдадаа сайн үлгэр дуурайл үзүүлнэ гэж боддог шүү.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ингэхэд та хөлбөмбөгч болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бол?
-Хэлэхэд хэцүү юм. Би төрсөн цагаасаа л хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан. Хэрвээ би сайн тоглож чадахгүй байсан бол магадгүй аавынхаа замаар явах байсан байх. Барилгачин болох байсан байж магадгүй.
-Та “Ливерпуль”-д олон жил тоглолоо. Таны карьерийн хамгийн оргил мөч юу вэ?
-Тийм үе олон байсан боловч 2005 онд “АС Милан”-ыг хожиж, “Аваргуудын лигт” түрүүлсэн хожил хамгийн сайхан мөч байсан. Би тэр үед 24 настай байсан ч багийн ахлагчаар тоглож, ялалт байгуулсан нь гайхалтай санагддаг. Энэ бол нэр төрийн хэрэг.
-Тэгвэл хамгийн хэцүү үе хэзээ байв?
-2008 онд болсон шигшээ тоглолтод Грекийн Афин хотод нөгөө “АС Милан”-тайгаа таарч хожигдсон нь. Бид дорвитой зүйл хийж чадаагүй нь хамгийн ихээр сэтгэл гонсойлгосон. Манай багийнхан бөмбөгийг сайн эзэмшиж довтолж байсан ч амжилтад хүрч чадаагүй. Энэ бол миний амьдралын хамгийн таагүй мөч байсан.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай баг ирэх жилийн “Аваргуудын лиг”-т өрсөлдөх эрхээ авах болтугай. Амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.
URL: