Ким Жон Ун: Доналд Трампын баримталж байгаа байр сууринаас бүх зүйл хамаарна гэж санууллаа

58594652_2275340266014772_1322399088745906176_n

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан хоёр дахь уулзалтын үеэр харуулсан АНУ-ын байр суурь Солонгосын хойгийн асуудалд гарсан ахиц дэвшлийг эрсдэлд оруулна  гэж сануулсан байна. Энэ талаар  Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлжээ.

Тус агентлагаас “Хүндэт төрийн удирдагчийн онцолсноор… нөхцөл байдал гарах гарцгүй мухар гудамжинд ирээд байна. Харин анх гарсан бариандаа эргэж очихын тулд  нэг байр суурийг баримтлах ёстойгоос гадна хоёр орны хооронд болсон уулзалтаар АНУ бага  зэрэг нөхөрсөг хандаж байгаагаа харууллаа” гэж  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хийсэн анхны уулзалтын дараа  гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Энэ мэдэгдэлд эш татсанаар удирдагч Ким Жон Ун “Солонгосын хойгийн аюулгүй байдал, энхтайван АНУ-ын зүгээс ирээдүйд баримтлах байр сууринаас бүрэн хамаарах” болохыг онцолжээ. Мөн “Бид нөхцөл байдал яаж хөгжсөн ч бэлэн” гэж мэдэгдсэн байна.  Доналд Трамп, Ким Жон Ун нарын өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд хийсэн хоёр дахь уулзалт төлөвлөсөн хугацаанаасаа өмнө гэрээ байгуулалгүйгээр өндөрлөсөн билээ.  Түүнээс гадна талууд ирээдүйд дахин уулзалт хийх талаар тохиролцоонд хүрээгүй юм.

Х.ОЮУНБОЛД /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих